solongonews
”731” кино 2025 оны тасалбарын борлуулалтаар шилдэг тавд оржээ
2025-09-22 17:05
”731” кино 2025 оны тасалбарын борлуулалтаар шилдэг тавд оржээ

Онлайн мэдээллээс үзэхэд "731" киноны нийт борлуулалтын орлого (урьдчилсан борлуулалтыг оруулаад) 1 тэрбум 239 сая юанийг давж, тасалбарын борлуулалтаараа 2025 оны эхний таван киноны жагсаалтад амжилттай орлоо. 9-р сарын 18-нд дэлхийн хэмжээнд нээлтээ хийснээс хойш, тус кино Хятадын киноны түүхэнд хоёр төрлийн дээд амжилтыг эвдсэн байна. Тухайлбал, ганц өдрийн киноны нийт үзүүлбэр ба нээлтийн өдрийн үзүүлбэрийн нийт дүнгээр хоёр дээд амжилт тогтоожээ.

Бодит түүхэн баримтад тулгуурласан "731" кино нь Японы түрэмгийллийн 731 армийн Хятадын Хармөрөн мужийн Харбин хотын Пинфан дүүрэгт биологийн дайны судалгаа хийж, хүний биед туршилт хийсэн харгис хэрцгий үйлдлийг илчилжээ. Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан уг кино нээлтээ хийснээр Японыг эсэргүүцэх дайны сэдвүүд нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татсан байна.

9-р сарын 19-ний өдрөөс "731" кино Хойд Америкийн 133 кино театраар дэлгэцэд гарч, Америк, Канад, Австрали зэрэг орнуудад нээлтээ хийж, гадаад дахь Хятадын харьяатууд, гадаадад сурч буй оюутнууд болон олон улсын үзэгчдийн анхааралд хүрсэн юм. Хилийн чанад дахь олон үзэгчид уг киног үзсэнийхээ дараа, энэхүү кино нь хэлмэгдэгсдийн дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх боломжийг олгож байгаа төдийгүй түүхийг дурсан санаж, энх тайвныг эрхэмлэн дээдлэх нь хүн төрөлхтний нийтлэг үүрэг хариуцлага мөн хэмээн онцолсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл