solongonews
Хурхирах шалтгаан ба түүнээс салах энгийн аргууд
2015-07-23 16:47
Хүн хурхирах үед жирийн үед амьсгалж буйгаас хэд дахин илүү их энерги шатаадаг. Үүнээс гадна, хурхирдаг хүмүүсийн амьсгал тасалдах нь өндөр байдаг учраас гэнэт зүрхний шигдээст өртөх магадлал өндөртэй байдаг аж.

Хурхиралтыг үүсгэдэг хэд хэдэн шалтгаан бий. Үүнд: 

Нас: Дунд эргэм настай болох үед хүний хоолой нарийсаж хоолойн дахь булчин багасдаг. 

Биеийн онцлог: Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурхирдаг. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад нарийхан тагнай, том булчирхайтай байдаг. 

Биеийн жин: Илүүдэл жин, эсвэл хэт туранхай байх нь хурхиралтыг үүсгэдэг. 

Хамар хоолойн асуудал: Амьсгалын замын бөглөрөл, битүүрэл нь хоолойд хүндрэл учруулан, хурхиралт үүсэх нэг шалтгаан болдог. 

Тамхи, согтууруулах ундаа: Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх нь хүний булчинг тэр чигт нь сул, амралтын байдалд оруулснаар хүн бүр ч их хурхирдаг байна. 

Харин танд хурхиралтаас ангижрах зөвлөмжүүдийг хүргэе.

1. Өрөөгөө чийгшүүлэх 

Хуурай орчинд хүний хурхирах хэмжээ нэмэгддэг учраас өрөөний агааржуулагч, чийгшүүлэгч хэрэглээрэй. Энэ нь таны амьсгалын замын эрүүл мэндэд тустай. 

2. Дэрнийхээ байрлал, хэмжээг солих 

Толгойгоо орноос өндөрлөг буюу бага зэрэг өндөр дэрэн дээр унтах нь танд тустай. Дэрэн доороо 2 ширхэг хатуухан ном тавихад л энэ асуудал шийдэгдэнэ. 

3. Баруун тийш харж унтах

Баруун тийш харж унтах нь хурхиралтыг шийдэх сайн арга хэмээн олон эмч нар зөвлөдөг. Мөн аль болох дээш харж унтахаас сэргийлээрэй. 

4. Тамхи, согтууруулах ундаанаас татгалзаарай

Архи, тамхи, нойрсуулах эм, кофе, хэт өөх тостой хоол хүнс хэрэглэх нь таны амьсгалын замыг хүндхэн асуудалтай учруулдаг. Иймд та хурхиралтаас ангижрахыг хүсэж байгаа бол эдгээр зүйлсээс татгалзан, таргалалттай бол жингээ хасаарай.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл