Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Бээжинд болно, энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын сэтгүүлчдийг Хятадад хүрэлцэн ирж, сурвалжлахыг урьж байна.
Гадаадын сэтгүүлчид болон Хонконг, Макао, Тайванийн сэтгүүлчдийг сурвалжлахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс сэтгүүлчийн бүртгэлийн систем (https://kzjn80reg.zgjx.cn)-ийг нээж, холбогдох сэтгүүлчид энэхүү системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой боллоо. Бүртгэл 2025 оны 07-р сарын 15-наас 07-р сарын 29-ний хооронд явагдана.
Ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр дотоод, гадаадын сэтгүүлчдийн сурвалжлагыг хөнгөвчлөх зорилгоор Бээжин хотод хэвлэлийн төв байгуулжээ. Энэхүү төв нь ойн арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдийг хүлээн авч, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, сурвалжлах ажиллагаанд нь туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Мөн албан ёсны вэб сайт болон WeChat-ын албан ёсны дансыг нээж, сэтгүүлчдэд шаардлагатай мэдээллийг хүргэхээс гадна интернет болон бусад технологийг ашиглан тэдний ярилцлага, сурвалжлагад техникийн дэмжлэг үзүүлэх юм.
