Өвөр Mонгол нь газрын байршил, тогтцыг тодорхойлж, амьжиргааны хүчин чадавхтай хил дагуух эдийн засгийн бүс бүтээн байгуулах, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн дотоодын бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүх талын солилцоог эрчимжүүлэх зэрэг ажлуудыг уялдуулж, умард зүгт нээлттэй байх бодлогыг түлхүү дэмжинэ.
Хөлөнбуйр нутгийн хүйтний эрч буураагүй байхад Ван Жиншань барилгын ажилчдаа дагуулан Дундад, Орос, Монголын соёлын аж үйлдвэрийн паркад урам зориг, эрч хүчтэй ажиллаж эхлэв. Тяньчэн компанийн ТУЗ-ийн даргын хувьд тэрээр гурван улсын хамтарсан төсөлд оролцож байгаадаа ихэд олзуурхаж, умардад нээлттэй бодлого хэрэгжүүлэх цаг ирсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Дундад улсын торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах боломжийг ашиглахын төлөө ӨМӨЗО 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улс, ОХУ хоорондын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Дундад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилыг бүх хүчээ дайчлан байгуулах ажлыг санаачлав.

Өвөр Mонгол нь Дундад улсын зүүн хойд, умард, баруун хойд бүс нутгийг сундлан, дотоодод 8 муж оронтой хөрш, гадаадад Монгол, ОХУ-той хиллэж байдаг. Дундадын Коммунист Намын Өвөр Монголын шинэ ээлжийн хороо, засгийн газар “Амьжиргааны хүчин төгөлдөр хил дагуух эдийн засгийн бүсийг байгуулах” хөгжлийн тогтцыг тодорхойлох юм. Үүний дараа гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дотоодын бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ба бүх талын солилцоог өрнүүлэх зэргийг уялдуулж, умардад нээлттэй байлгах ажлыг хүчээ дайчлан дэмжинэ. 4200 ккилометр урт хилийн шугам дээр Манжуур, Эрээн, Ганцмод зэрэг 19 боомтод зорчигчид болон бараа тээвэр, хөрөнгө мөнгөний гүйлгээ төвлөрч, байгууллага нэгж, бүс нутаг ба хил дамнасан байдал төлөвшсөнөөр Өвөр Монгол нь нээлттэй гол орон болсон байна.
Өвөр Монгол боомтын нээлттэй байдлыг шилдэг болгож хөгжүүлэхийн зэрэгцээ боомтын чадамжийг боловсронгуй болгох, “Засгийн газраас дагуулан удирдаж, аж ахуйн нэгжийн оролцоотой, санхүүгийн тодорхой хэмжээний нөхөн олговор өгөх” олон ургальч механизмаар дамжуулан боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй боловсронгуй болгож, хил дагуух эдийн засгийн нээлттэй бүс бүтээн байгуулна. Манжуур, Эрээн боомтууд үндэсний гол чухал нээлттэй туршилтын бүс болсноор Өвөр Монгол нь хөрөнгө мөнгөний оруулалтын эрчмийг улам бүр нэмэгдүүлж, энэ жилээс эхлээд жил бүр 150 тэрбум юанийг боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах болно. Өвөр Монгол орны зүгээс боомтын эдийн засгийн хөгжлийг дэмжих санал гаргав. Үүнд:
Баруун бүс нутаг нь Цэхээ, Ганцмод боомтоор гол болгож, Монгол Улсад хандуулсан эрчим хүчний баялгийн стратеги зам гаргана. Дунд бүс нутаг нь Эрээн, Зүүнхатавч боомтоор гол болгож Монгол Улсад хандуулсан цогцолбор нарийн боловсруулалтын эдийн засгийн бүс цогцлоон байгуулна. Дундад улсын зүүн хойд бүс нутаг нь Манжуур, Хэйшаньтөү боомтоор гол болгож, ОХУ-д хандуулсан арилжаа худалдааны гүйлгээний үлгэр жишээ үзүүлэх бүс байгуулна.
Ард иргэд хоорондоо чин сэтгэлээр ойлголцох нь арилжаа худалдаа саадгүй нэвтрэхийн үндэс суурь юм. Өвөр Монголын Худалдааны явдлын танхимын дэд дарга Гүө ган хэлэхдээ: - Өвөр Монгол нь Монгол улс, ОХУ-тай уул усаараа холбогддог. Ардын зан заншил ойролцоо, соёл, спорт, шинжлэх ухаан технологи ба боловсролын салбарын солилцоог бүх талаар эхлүүлэн Дундад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.
Өнөөдөр гэхэд яруу эгшигтэй уртын дуу соёлын хэлхээ болж, Өвөр Монгол болон Монгол Улсын ард иргэд хоорондын нөхөрлөлийг зузаатган, энэ эрхэм өв соёлоо хамтдаа бодисын бус соёлын өвөөр бүртгүүллээ. Эргүүнээ голын хөвөөнд 300 удаа тусгай тоглолт хийж, 100 мянган үзэгчид цуглуулав. Хөлөнбуйр хотоор жишээлэхэд 10 жилийн туршид давхардсан тоогоор ОХУ-аас 228 оюутан хүлээн авсан бол Монгол Улсаас 276 оюутан хүлээн авсан байна. Улмаар гадагшаа 398 хүн илгээж, ОХУ, Монгол Улсад 1400 гаруй удаа боловсролын салбарын солилцооны арга хэмжээ, 104 удаа ОХУ, Монгол Улстай соёл, спортын солилцооны арга хэмжээ зохион байгуулав. Хөлөнбуйр хот Монгол Улсын Дорнод аймагтай Дундад, Монголын хил дээрх галын аюулаас сэргийлэх гэрээ байгуулж, ОХУ-ын байгаль нуур орчмын хилийн бүс нутагтай Эргүүнээ голын усны чанарыг хамтдаа сэргээх арга хэмжээ зохион байгуулав. Үүний өмнөхөн ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, ОХУ-ын Байгаль нуур орчмын хилийн бүс нутгийн аялал жуулчлалын хэлтэс, ОХУ-ын Эрхүү мужийн аялал жуулчлалын газар, Монгол Улсын Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газар Хөххотод Дундад, Орос, Монголын хамтарсан ажлын анхны уулзалт болж, “Гурван улсын таван бүс нутаг”-ийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг түлхүү ахиулсан байна.
“Умардад нээлттэй байж өмнө зүгт холбох” нь хамтын мөрөөдөл билээ. Манжуурт ажил эрхэлж байгаа Жянши мужид нутагтай Янь Саньжинь үзэсгэлэнт сайхан хилийн хотыг өөрийн хоёрдугаар нутгаа гэж үздэг. “Ажил эрхлэх анхны үед өөрсдөө Орос улсад хүнсний ногоо ургуулж байснаа одоо Хайнань хотын хүнсний ногоог Манжуур хотоор экспортлох болсон бөгөөд хил дагуух нутгийн эдийн засгийн бүсийн амьжиргааны хүч нэмэгдэж байгааг яах аргагүй мэдэрч байна”. Энэ нь Манжуур хот холбогдох бүс нутгийг зохицуулахаар дамжуулан зүүн маршрутын Ази-Европын эх хуурайн гүүрийг байгуулснаар хил дагуух бүсийн эх газрыг нээлттэй болгох ажлын түвшинг дээшлүүлэв. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Манжуур боомтоор дамжин өнгөрөх Варшав чиглэлийн хил дамнасан анхны галт тэрэг нэвтэрснээс хойших нэг жил гаруйн хугацаанд адил бус бараа тээврийн 7 галт тэрэг Дундад улсын баруун өмнөд, өмнөд, зүүн хойд бүс нутгаар дамжин өнгөрч умард зүг рүү чиглэнэ.
