Орон нутгийн цагаар 10-р сарын 28-нд Малайзад болж буй АСЕАН-ы 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0-ийн шинэчилсэн хувилбартай протоколд албан ёсоор гарын үсэг зурав.
3.0 шинэчилсэн хувилбартай протокол нь есөн том салбарыг хамарсан бөгөөд дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, нийлүүлэлт хангамжийн сүлжээний холболт, өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дунд жижиг аж ахуйн нэгж гэсэн таван шинэ салбарыг нэмсэн байна. Энэ нь олон улсын дүрмийг боловсруулахад идэвхтэй манлайлах үүрэг гүйцэтгэж, шинээр гарч ирж буй салбаруудын хамтын ажиллагааг дэмжих хоёр талын хамтын эрэл хүсэл, үйл ажиллагааг тусгасан байна. Худалдааны яамны холбогдох албаны хүн протоколд гарын үсэг зурсны дараа хоёр тал өөрсдийн дотоодын дүрэм журмыг тууштай хэрэгжүүлж, протоколыг эрт нэгэн өдөр хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбартай хэлэлцээрийг 2022 оны 11-р сард эхлүүлж, 2024 оны 10-р сард үндсэндээ дуусгавар болгоно гэж зарласан. Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр болон “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-т тулгуурлан өнөөгийн 3.0 шинэчилсэн хувилбартай протокол нь шинээр гарч ирж буй салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг цогцоор нь өргөжүүлэх, стандарт, дүрэм журмын зохицуулалтын салбарын холболтыг бэхжүүлж, бүс нутгийн худалдааг хялбарчлах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд ашигтай юм.
