solongonews
Үндэсний өндөр технологийн бүсийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн орлого өсөв
2025-06-09 09:40
Үндэсний өндөр технологийн бүсийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн орлого өссөн байна.

Энэ оны эхний дөрвөн сард Хятадын үндэсний өндөр технологийн бүсийн тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 10.26 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний өндөр технологийн бүсүүд аж үйлдвэрийн технологийн шинэчлэлд шинэ нээлт хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэлийн инновацын төвүүдийн 70 хувь, үндэсний гол лабораторийн 80 хувь нь үндэсний өндөр технологийн бүсүүдэд нэгдсэн байна. Үүнээс гадна, үндэсний өндөр технологийн бүсийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшдэг судалгааны хөрөнгө оруулалт, шинэ бүтээлийн патентын тоо нь Хятад улсын нийт хэмжээний 50 орчим хувийг эзэлж байна.

Зохиогч: ВАН ЖЭН,ЛЮ ВЭНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл