Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 25 дахь яармаг 11-ний өдөр Шямэнь хотод өндөрлөв. Энэ яармаг төрөл бүрийн хөрөнгө оруулалтын 1154 төсөлд гарын үсэг зурж, нийт 644 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн талаар сурвалжлагч тус яармагийн зохион байгуулах хорооноос мэдээлэв.
Энэ удаагийн яармаг "Хятад улстай гар нийлж, ирээдүйдээ хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгуулагдав. Үзэсгэлэн нь нийт 120 мянган квадрат метр талбайтай. Хөрөнгө оруулалтыг сурталчлах 100 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 120 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөл яармагт оролцож, энэхүү арга хэмжээг “Хятад улсад хөрөнгө оруулах" бэлгэ тэмдгийн шинжтэй үзэсгэлэн болон хоёр талт хөрөнгө оруулалтыг ахиулах үйлчилгээний чухал платформ болгохыг зорив. .
Арга хэмжээний үеэр үндэстэн дамнасан корпорацуудын симпозиум, нэр хүндтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон дэлхийн хүчирхэг 500 компанийн яриа хэлцэл, хөрөнгө оруулалтыг дэмжих 30 гаруй тусгай арга хэмжээ зохион байгуулж, “Хятад улсад хөрөнгө оруулах"-ын эрч хүч, боломжуудыг бүх талаар, олон хэмжээст байдлаар харуулсан юм.
