ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Улаан, Бээжин хотын интернет мэдээллийн албаны захирал, Нийслэлийн интернет нийгэмлэгийн дарга Тун Личян хуралд оролцон илтгэл тавьсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Хувьсгалт нутаг дахь аялал, Үзэсгэлэнт Өвөр Монгол-2015"-ын чухал агуулгын нэг болно.
“Энэ жил БНДАУ-ын Японы дайны эсрэг, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа юм. Өвөр Монгол дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх 16 муж орны нэг нь бөгөөд хүний сэтгэлийг хөдөлгөсөн хувьсгалт түүхт газраар элбэг болно. Японы эсрэг дайны үеийн 14 жилийг дурдахгүй байхын аргагүй юм.
Энэхүү үйл ажиллагаа нь хувьсгалт нутгаар аялах болон үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоор аялах хоёр талыг уялдуулснаараа онцлог болсон” гэж Улаан дарга онцлов. Интернет мэдээллийн төлөөлөгчид ч хурлын гол сэдвийн хүрээнд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байна.
Хурлын дараа төлөөлөгчид Өвөр Монголын хувьсгалт баатруудын бунханд очиж, дайнд алтан амиа алдсан баатруудыг дурсаж, тухайн үеийн түүхийн тухай гүнзгий ойлголттой болов.
Мөн өдрийн үдээс хойш төлөөлөгчид Хөххотоос мордож, Хөлөнбуйр хотыг зорив. Хөлөнбуйраар аялах хугацаанд төлөөлөгчид Манжуур хот болон Өргөнө хотоор аялах бөгөөд эдгээр газраас хувьсгалын талаар гүнзгий ойлголт авах болно.
