Буухиа шуудан илгээмж 100 тэрбум ширхгийг давав
2025-07-10 17:23
Буухиа шуудан илгээмж 100 тэрбум ширхгийг давжээ.
Он гарснаас хойш долдугаар сарын 09-ний байдлаар Хятадын буухиа шуудан илгээмж 100 тэрбум ширхгийг давлаа. Буухиа шуудангийн илгээмж сүүлийн таван жилийн турш 100 тэрбум ширхгийг давж байгаа талаар Хятадын Үндэсний шуудангаас өмнөхөн мэдээлсэн.
Хятад улсын хэмжээнд өдгөө буухиа шуудангийн бизнес эрхэлж буй мэргэжлийн ложистик парк 400 гаруй байгаа бөгөөд хуваарилалтын төв 3000 гаруй, үйлчилгээний цэг нь 413 мянга байна. Ингэснээр нийт Хятадыг хамарсан ложистик сүлжээг үндсэндээ бүрдүүлсэн бөгөөд алслагдсан хил хязгаар, хөдөө орон нутагт түлхүү тэлэхийг хичээн ажиллаж байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
