Саяхан Хятад улс болон Европын холбооны удирдагчдын 25 дахь уулзалт Бээжинд болж өндөрлөлөө. Энэ жил Хятад улс болон Европын Холбооны дипломат харилцаа тогтоосны 50 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад улс болон Европын холбооны харилцаа дахин түүхэн чухал мөчид хүрч ирлээ. Хятад улс болон Европын холбоо дэлхийн хамгийн чухал түншийн хувьд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологи, соёл урлаг зэрэг олон салбарт өргөн цар хүрээтэй, гүнзгий хамтын ажиллагаатай байдаг. Тэдний хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд гүнзгий нөлөө үзүүлдэг. Хятад улс болон Европын холбооны харилцааны хөгжил дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Дэлхийн уур амьсгалын засаглалд чухал үүрэг гүйцэтгэнэ
Хятад улс болон Европын холбооны удирдагчдын энэ удаагийн уулзалт олны анхаарлыг татлаа. Туркийн Анадолу агентлаг уулзалтын өмнө нийтэлсэн нийтлэлдээ: Хятад, Европын харилцаа олон сорилттой тулгарч байгаа энэ үед энэхүү уулзалт хоёр талын харилцааг сайжруулах чухал боломж болж магад. Уулзалтын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн мэдээ нийтэлж, энэхүү уулзалт нь ЕХ-Хятадын харилцааг сайжруулах, тэнцвэржүүлэх боломж юм гэсэн байна. Тэрээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, ирэх 50 жилд хоёр орны харилцааны өнгө аясыг тогтооно гэж үзэж байна.
Уулзалтын дараа Хятад улс болон Европын холбооны хамтран нийтэлсэн "Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах тухай Хятад улс болон Европын холбооны удирдагчдын хамтарсан мэдэгдэл" олны анхаарлын төвд орлоо. Мэдэгдэлд дахин нотлохдоо: Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа өнөө үед дэлхийн улс орнууд, ялангуяа томоохон эдийн засагтай орнууд бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх нь маш чухал юм. Хятад улс болон Европын холбооны ногоон түншлэлийн харилцаа нь Хятад, Европын хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд ногоон өнгө нь Хятад, Европын хамтын ажиллагааны өвөрмөц өнгө мөн гэж үзэж байна. Хоёр тал ногоон өөрчлөлтийн салбарт хамтын ажиллагааны бат бэх үндэс суурьтай, хамтын ажиллагааны өргөн орон зайтай гэж мэдэгдлээ.
Энэ бол ЕХ болон Хятад хоёр талын алдаж болохгүй мөч юм гэж АНУ-ын “Улс төрийн мэдээллийн сүлжээ”-нд Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсоны хэлснийг иш татсан байна. Робинсон бол цаг уурын дипломатын томоохон төлөөлөгч юм. Хятад, Европын цаг уурын хамтын ажиллагаа зах зээлийг тогтворжуулж, цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг түргэсгэж байна. ЕХ-Хятадын энэхүү хамтарсан мэдэгдэл нь цэвэр эрчим хүчний зах зээлд нэн шаардлагатай түлхэц болж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг цаашид бууруулах улс төрийн итгэлийг бусад улс оронд олгох болно.
Хамтарсан мэдэгдэл нь уур амьсгалын хамтын ажиллагаа, геополитикийн хурцадмал байдлыг даван туулж чадна гэсэн чухал дохиог өгч байна гэж AFP агентлаг Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн захирал Дэвид Васкогийн хэлснийг иш татсан байна. Хятад болон Европын холбооны уур амьсгалын өөрцлөлттэй тэмцэх хөтөлбөр нь утааг бууруулах дэлхийн эрч хүчийг сэргээхэд маш чухал юм. Bloomberg News-ээс энэхүү чухал хамтарсан мэдэгдэл нь COP30 хугацаанд тодорхой үр дүнд хүрэхэд улс орнуудад туслах болно. Тайлбарт тэмдэглэхдээ: Хятад, Европ худалдаа, олон улсын харилцаа зэрэг асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа ч цаг уурын мэдэгдэл нь нэгдмэл байдлын чухал илэрхийлэл хэвээр байна гэж хэлэв.
Францын олон улсын радио: Европын холбоо болон Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрсэн байна. Хоёр талын хамтарсан мэдэгдэлд: Европ, Хятадын удирдагчид эрчим хүчний өөрчлөлт зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцож, сэргээгдэх эрчим хүчийг дэлхий даяар нэвтрүүлэх ажлыг түргэтгэхийг эрмэлзэж байна гэж тэмдэглэжээ. ЕХ-ны нэр хүндтэй судалгааны байгууллага болох Европын бодлогын төвийн ахлах судлаач Фабиан Зулиг Европ, Хятад хоёрын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Хятад бол хүчирхэг орон бөгөөд ЕХ-ны эдийн засгийн маш чухал түнш юм. Үүний зэрэгцээ ЕХ нь Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний чухал зах зээл юм. Хоёр талд хамтран ажиллах боломж их байна гэж мэдэгдлээ.
Эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах нь бодит үр өгөөж авчирдаг
Хятад улс болон Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд солилцоо, хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч, хамтын амжилт гаргаж, дэлхий дахинд үр өгөөжөө өгсөн юм.
Испанийн Жихуа Лектурын цахим хуудсанд Испанийн үндэсний зайн боловсролын их сургуулийн ЕХ-ны хууль эрх зүй, олон улсын харилцааны эрдэмтэн Хавьер Поррас Беллараг нийтлэл нийтэлж, ЕХ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 гаруй жилийн хугацаанд энэхүү дипломат харилцаа нь хоёр талдаа сайнаар нөлөөлсөн нь маргаангүй үнэн юм. 1975 онд хоёр тал худалдааны үндсэн дээр харилцаагаа эхлүүлсэн. 21-р зуунд орсноор Хятад, Европын харилцаа тасралтгүй хөгжиж, дэлхийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Хятад улс ДХБ-д элссэний дараа хоёр орны харилцаа уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрчим хүчний асуудал, шинэ технологийн хөрөнгө оруулалт зэрэг салбарт өргөжсөн. Түүнээс хойш Хятад, Европын холбоо Олон улсын байгууллагыг уулзалт, хэлэлцүүлгийн талбар болгон ашиглах, Парисын хэлэлцээр зэрэг олон улсын гэрээг дагах зэрэг дэлхийн олон талт тогтолцоог хадгалах тухайд санал нэгтэй байна.
Хятад улс болон Европын холбооны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талдаа бодит үр өгөөж авчирлаа. Хятад улс болон Европын холбоо дипломат харилцаа тогтоох үед хоёр талын худалдааны хэмжээ ердөө 2.4 тэрбум ам.доллар, хоёр талын хөрөнгө оруулалт үндсэндээ тэг байсан. Өнөөдөр Хятад улс болон Европын холбооны бараа бүтээгдэхүүний худалдаа 780 тэрбум ам.доллар давж, хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ 260 тэрбум ам.долларт хүрчээ. Хятад-Европ чиглэлийн 110 мянга гаруй ачааны галт тэрэг хөдөлж, Европын 26 орны 229 хотод хүрчээ. Хятад улс болон Европын холбоо нь зөвхөн эдийн засаг, худалдааны салбарт төдийгүй байгаль орчныг хамгаалах, хүмүүнлэгийн ухаан зэрэг салбарт нягт холбоотой бөгөөд бие биенийхээ чухал түнш юм.
Грекийн "Modern Diplomacy" сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдсэн нийтлэлд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг, ЕХ-ны худалдааны хамгийн том түншүүдийн нэг болсон гэж онцолсон байна. Автомашины сэлбэг хэрэгсэл, электроникоос эхлээд эм, сэргээгдэх эрчим хүчний технологи хүртэл ЕХ болон Хятад улс аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн янз бүрийн сүлжээнд салшгүй харилцаатай болсон. Ялангуяа, өндөр технологийн үйлдвэрлэл, ногоон технологийн салбарт хамтран ажиллах нь ЕХ-ны энэ харилцааг цаашид хөгжүүлэх стратегийн хэрэгцээг онцолж байна.
Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад, ЕХ нь дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засагтай, хоёр талын эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний гуравны нэгийг давж, худалдааны хэмжээ нь дэлхийн худалдааны дөрөвний нэгээс давж байгааг онцолжээ. Хятад улс болон Европын холбооны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад, Европын хөгжлийг ахиулсан төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд нааштай хувь нэмэр оруулсан юм.
Ирэх 50 жилийн гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө зүтгэж байна
Хятад улс болон Европын холбооны удирдагчдын уулзалт зарим чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Тухайлбал, Хятад, Европын харилцааг хоёр тал дээд хэмжээнд чухалчилж, түншлэлийн харилцааг дэмжин, тасралтгүй гүнзгийрүүлж, стратегийн харилцаа холбоогоо хэвээр хадгалж, ойлголцол, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад улс болон Европын холбооны ирэх 50 жилийн харилцааг улам гэрэл гэгээтэй, сайн сайхан болгохыг хичээж байна.
Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, энэ оны 01-р сараас 03-р сард Европын холбооноос Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 11.7 хувиар нэмэгдсэн нь Европын компаниуд Хятадад хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгааг харуулж байна. АНУ-ын Forbes сэтгүүлд Хятадын автомашин үйлдвэрлэгчид 06-р сард Европ дахь борлуулалтаараа шинэ дээд амжилт тогтоосон гэж мэдээлэв. Испанийн Санксенсо хотод Хятадын Sungrow компанийн барьсан батерейны эрчим хүч хадгалах парк энэ зун ашиглалтад орно гэж Испанийн El Energia сонин мэдээлжээ. Францын FreshPlaza вэб сайтад алс хол зайтай байгаа ч Хятадын хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүнүүд Европын зах зээлд маш түргэн орж байна гэж мэдээлсэн байна.
Хятад улс болон Европын хоорондын боловсон хүчний солилцоо улам улам сайжирсаар. Европын мэдээллийн агентлаг АНУ-ын Виза компанийн тайлангаас иш татан 2025 онд Испани руу аялах Хятадын жуулчдын дундаж зардал 3150 еврод хүрсэн гэж онцолжээ. Германы Focus сэтгүүлийн вэб сайт саяхан Хятад улс яагаад гэнэт Германы жуулчдын очих дуртай газар болсныг тайлбарлажээ. Нийтлэлд зохиогч Чүнчин хотоос эхлээд Ши-Ань, Жан Жяже хотоор дайран өнгөрч, Үхань хотод хүрсэн аяллынхаа тухай бичсэн байна. Тэрээр өөрийн хил нэвтэрсэн туршлага, Хятад хүмүүсийн халуун дотно байдлын талаар ярьсан юм.
Испанийн "Жихуа лекцийн танхим"-ын цахим хуудасны нийтлэлд. Өнгөрсөн 50 жилийн турш хүмүүнлэгийн харилцаа холбоо, соёл иргэншлийн харилцан ойлголцлыг бий болгож, энэ нь Хятад улс болон Европын холбооны олон туйлт ертөнцийг байгуулах үйл явцад харилцан ойлголцох үндэс суурь болсон юм гэсэн байна. Энэхүү нийтлэлд хоёр тал хамтдаа урагшлах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэж онцолжээ. Хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа хэвээр байлгаж, харилцан хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцож, эрүүл өрсөлдөөний урагшлах замыг хамтдаа нээх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
Францын Le Monde сонинд: ЕХ-Хятадын харилцаа маш чухал юм. Европын холбоо Хятад хоёр талын ирээдүй гэгээн саруул байгаа бөгөөд ирэх 50 жилд ЕХ-Хятадын харилцааны гайхамшигтай шинэ хуудсыг хамтран нээхийг хүсэн хүлээж байна гэж тэмдэглэсэн байна.
