
Эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд бөгөөд эмчилгээний баг өдөр бүр машинаар холын хөдөө тосгон руу явж хүмүүст туслан тухайн газар халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг давхар хийж байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч бөгөөд онц байдлын зохицуулагч Амос 1-ний өдөр Катмандуд очсоны дараа Дундадын засгийн газрын эмчилгээний багийн түр эмнэлэгтэй танилцав. 2-ны өдөр тэрээр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Дундадын эмч нарын мэргэжлийн авран туслах ажилд талархал илэрхийлэв.

Борооны улирал ирж байгаад Амос сэтгэл зовж байгаагаа илэрхийлээд Балбын гамшгаас аврах ажилд НҮБ-ын онц байдлын сангаас 15 сая ам доллар санхүүжүүлэх бөгөөд өдгөө гадаадын 62 аврах баг, эмчилгээний 75 баг тухайн газар дээр ажиллаж байна. Балбад суугаа засгийн газрын олон байгууллага ч идэвхтэй авран тусалж байна гэв.
