2024 онд Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн экспорт дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутгийн 9000 гаруй эмнэлгийн байгууллагыг хамарч, дэлхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглээний зах зээл, үйлдвэрлэлийн чухал бааз болсныг 07-р сарын 12-ны өдөр болсон Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын хамтын ажиллагааны анхдугаар бага хурлын үеэр сурвалжлагчид мэдээлэв.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Тоног төхөөрөмжийн хэлтсийн хоёрдугаар зэргийн байцаагч Сү Баоли хэлэхдээ, Эмнэлгийн тоног төхөөрөмж нь дэлхийн хүн амын эрүүл мэнд, сайн сайхан, амьдралын аюулгүй байдлыг хамгаалах чухал үндэс суурь мөртөө Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжил дэлхий дахинд үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, дурангийн мэс заслын роботыг бүртгэж, эмнэлзүйн зориулалтаар ашиглах гэрчилгээ авч, дэлхийн 23 оронд экспортолжээ гэжээ.
Хятадын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийгэмлэгийн ажил хариуцсан дарга Хөү Янь:
- Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт экспортын худалдааны хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд жилийн нийлмэл өсөлтийн хурдаар 9.4 хувьд хүрсэн нь олон улсын өрсөлдөх чадвар, брэндийн нөлөө тасралтгүй дээшилж, олон улсын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ нь Хятад улс гадаад ертөнцөд дээд зэрэглэлийн нээлттэй байхыг баримталж, “Хос эргэлтийн” шинэ хөгжлийн хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэсэнтэй холбоотой юм. Энэ хурлыг зохион байгуулах зорилго нь өндөр түвшний, өргөн цар хүрээтэй, олон талт олон улсын солилцоо хамтын ажиллагааны индэр байгуулж, Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инновацийн ололт амжилт, практик туршлагыг хуваалцах явдал юм гэжээ.
Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн зэрэгцээ дэлхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, эдийн засгийн өсөлтийн чухал үзүүлэлт болсон юм.
Шанхай хотын Миньхан дүүргийн орлогч дарга Жан Шянь хиймэл оюун ухааны технологийн хөгжил, хүн амын хурдацтай хөгшрөлт зэрэг хүчин зүйлсийн улмаас эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар “Технологийн шинэчлэл, дэлхийн хамтын ажиллагааны” тэргүүн эгнээнд орж байна гэж үзэж байна. Тэрээр Миньхан дүүрэг нь Шанхай хотын био эмийн үйлдвэрлэлийн гол тээвэрлэгч дүүрэг болохын хувьд илүү нээлттэй бодлогоор олон улсын дүрэм журамтай холбогдож, илүү бүрэн бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээ бүхий хамтын ажиллагааны төслүүдийг дэмжиж, шинжлэх ухаан, технологийн баялаг нөөцөөр технологийн нээлтийг хийх болно гэжээ.
