Хуралд Өвөр Монгол орны өнцөг булан бүрээс нэр хүндтэй ахмад болон залуу үеийн зохиолч, яруу найрагчид уригдан оролцсоны дотор Өвөр Монголын нэрт хүүхдийн уран зохиолч Цахар Лигдэн, Төрийн шагналт зохиолч Л.Одсэр, Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч Р. Гомбожав, Сөнид зүүн хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын дэд эрхлэгч, яруу найрагч Ё.Эрдэнэтогтох, Өвөр Монголын Өдрийн сонины хорооны дэд ерөнхий найруулагч н.Уртнасан, Алшаа аймгийн Утга урлагийн холбооны дэд тэргүүлэгч, яруу найрагч Л.Энххад зэрэг нэр хүндтэй зохиолч, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлэв. Мөн хуралд оролцсон зочдод зохиолч өөрийн уран бүтээлээ бэлэг болгон дурсгасан юм.
Зохиолч П.Сэцэнбаатарын уран бүтээл уран яруу хэллэгтэй, монгол ахуй уламжлалаа хадгалсан, хүний сэтгэлийн нандин утсыг хөглөсөн онцгой бичлэгээрээ уншигч олныхоо талархлыг хүлээсэн гэж эрдэмтэн, судлаачид дуу нэгтэйгээр үнэлж байлаа.








