Хятадад ”визгүй” зорчих цар хүрээ улам өргөжсөөр байна
2025-06-09 10:22
Хятадад ”визгүй” зорчих цар хүрээ улам өргөжиж байна.
Өнөөдөр буюу 06-р сарын 09-ны өдрөөс эхлэн Хятад улс Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейны энгийн паспорттай иргэдэд визгүй зорчих бодлого хэрэгжүүлж эхэлнэ. Одоогийн байдлаар БНХАУ-д визгүй зорчих бодлого явуулах хүсэлт гаргаж болох улсуудын тоо 47 болж нэмэгдээд байна.
Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейн зэрэг улсын энгийн паспорттай иргэд 2025 оны 06-р сарын 09-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл БНХАУ-д бизнес,аялал жуулчлал, төрөл төрөгсөд, найз нөхөддөө зочлох, харилцан айлчлал хийх, дамжин өнгөрөх 30 хоногоос илүүгүй хугацаагаар зорчих зорилгоор визгүй нэвтрэх боломжтой боллоо.
Зохиогч: ДҮН ШЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
