solongonews
Дундад улс 130 сая хүнтэй том хот байгуулна
2015-07-23 16:21
Жин-Жинь-Жи гэдгийн “Жин” нь Бээжин хотын товчилсон нэрийдэл, “Жинь” нь Тяньжинь хотын товчилсон нэрийдэл, “Жи” нь Хэбэй мужийн товчилсон нэрийдэл юм.

Сая гаруй хүнтэй Улаанбаатарыг маань хүн ам нь ихэдсэн гээд байдаг. Гэтэл цаана чинь 130 сая хүн амьдрах үлэмж том хот сүндэрлэхнээ.



Мэдээж, энэ аварга хот  Дундад улсад босно. Дэлхийн хамгийн олон хүнтэй 1 тэрбум 400 сая хүнтэй улс л ийм хот байгуулах нь ойлгомжтой.

Жин-Жинь-Жи гэдэг энэ хотын талбай нь 6 ширхэг Нью-Йорктой тэнцэнэ гээд төсөөл дөө. Жин-Жинь-Жи хотын талбай 136 мянган км2, энэ нь Москва хотыг ойр орчмын газартай нь нийлүүлснээс 55 дахин их.



Аварга хот Бээжинг хөрш хотууд ба мужуудтай холбох аж. Тодруулахад, одоогоор Бээжинд 22 сая, Хэбей 14 сая, Тяньжинь 72 сая хүн амьдардаг. Энэ төслийн хүрээнд Бээжингээс захиргааны байгууллагууд болон 1200 үйлдвэр, 50 эмнэлгийг Хэбэй муж руу шилжүүлэх аж.



Аварга хотын төслийг арваад жил хэлэлцсэний эцэст 2015 онд л баталжээ. Жин-Жинь-Жи хотод 2022 оны Өвлийн Олимп зохион байгуулахаар өрсөлдөх гэнэ.

Эх сурвалж : Mnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл