Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс шинжлэх ухаан технологийн шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн бөгөөд судалгааны салбарт оруулсан 2024 оны санхүүжилт нь 3.6 их наяд юаньд хүрсэн. Энэ нь 2020 оныхоос 48 хувиар нэмэгдсэн дүн юм. Үүнээс суурь судалгаанд оруулсан санхүүжилт нь 2020 оныхоос 70 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр квантын технологи, амьдралын шинжлэх ухаан, сансрын шинжлэх ухаан зэрэг салбаруудад бүтээлч амжилт тогтоож байгаа юм.
Сүүлийн таван жилийн байдлаар үндэсний томоохон судалгааны төсөл хариуцаж буй хүмүүсээс 45 нас хүрэхгүй залуу судлаачид 40 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн 80 хувийн төслийг 45 нас хүрэхгүй залуус хариуцан хийж байна.
Шинжлэх ухаан технологийн судалгааны амжилтыг лабораториос үйлдвэрлэлд шилжүүлэхтэй холбоотойгоор 2024 оны хувьд 6.8 их наяд юанийн үнэ бүхий гэрээ байгуулжээ.
