
Дундад улс нь хамгийн анх торго үйлдвэрлэсэн орон юм. Домогт өгүүлснээр Хуанди хааны эхнэр Лэй зу анх хүр хорхойг тэжээж, торгоны утсыг гарган авч, торго нэхэх аргыг нээсэн гэдэг. Археологичид Дундадын торго нэхэх арга нь дор зах нь 4000 жилийн түүхтэй гэж үздэг. Торго нь эрт цагт хааны ордны сурвалжит гэр бүлийн хувцасны гол материал төдийгүй гадаад худалдааны гол бүтээгдэхүүн болжээ.
Эртний Дундадын торгон бүтээгдэхүүн төрөл зүйлээр баялаг байсан аж. 2000 жилийн өмнө Хань улсын алдартай гадаад харилцааны дипломатч Зан Цянь Европ руу аялж баруун Азийн олон улс орнуудад "Торгоны зам"-ыг нээснээр Дундадын уран гоёмсог торго баруун Ази, Европ руу байнга цувах болжээ. Баруун Европын орныхон Дундад торгонд маш дуртай байсан ба МЭ нэгдүгээр зуунд эртний Ромын нэг хаан Дундад торгон дээл өмсөж жүжиг үзэхээр очиж, тэнд хуран цугласан олныг гайхуулж байсан гэдэг. Үүнээс хойш хүмүүс бүгд Дундад торгон хувцас өмсөхийг хүсдэг болж Дундад "Торгоны орон" гэж нэрлэгдэх болсон түүхтэй.
Торго нь хүмүүсийн амьдралыг чимхээс гадна Дундадыг бусад дэлхийн улс орнуудтай харилцах харилцааг ойртуулсан гавьяатай.
