
Муж орон хотын мэдэгдсэн замын байдлын мэдээллээс үзвэл, 5 дугаар сарын 1-ний 0 цагаас 5 дугаар сарын 3-ны 17 цагийн хооронд бүх Дундадын авто замын сүлжээ ерөнхийдөө тогтвортой ажиллаж, урт хугацаатай, томоохон түгжрэл гараагүй гэж Зам харилцаа тээврийн яам 3-ны өдөр мэдэгджээ.
Энэ жилийн 5 дугаар сарын 1-ний амралтаар нийт Дундадын хурдны авто зам, үндэс, мужийн зэрэглэлийн авто зам, дунд том хотын авто замаар зорчсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна. Баяр амралтын үед хурдны авто замаар төлбөргүй зорчих, зам харилцааны мэдээллийг мэдэгдэх, үйлчилгээг баталгаажуулах зэргийг хэвийн ажил болгож, зам харилцааны сүлжээ ерөнхийдөө тогтвортой эмх журамтай ажиллажээ.
Хурдны авто замаар зорчсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс үргэлжлэн нэмэгдлээ. Тус амралтын үед зорчигч нэмэгдэж, цаг, зорьж очих газар нь нэлээд төвлөрсөн учраас зарим том дунд хотын хурдны авто замын орц, гарц, үзэмжит бүс, холын дүүрэгт зам түгжирч, том дунд хотуудын гол замаар давхих авто машин маш олноор нэмэгдэн, зарим хотод нэлээд удаан түгжирсэн байна.
