solongonews
Хятадын брэндүүд Израилийн автомашины импортын зах зээлд сайн хандлагатай байна
2025-06-09 16:44
Израилийн автомашин импортлогчдын холбооноос саяхан нийтэлсэн тоо баримтаас харахад Хятадын автомашины брэндүүд 2025 оны эхний таван сард Израилийн шинэ автомашины импортын зах зээлд сайн хандлагатай юм

Израилийн автомашин импортлогчдын холбооноос саяхан нийтэлсэн тоо баримтаас харахад Хятадын автомашины брэндүүд 2025 оны эхний таван сард Израилийн шинэ автомашины импортын зах зээлд сайн хандлагатай байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын автомашинууд цахилгаанжуулалт, ухаалаг салбарт хүчин чармайлт гаргасаар, Израйль зэрэг Ойрхи Дорнодын зах зээлийн брэнд танил, хүлээн зөвшөөрөгдсөн байдал тасралтгүй нэмэгдэн, зах зээлийн давуу талыг аажмаар бүрдүүлж, гайхалтай гүйцэтгэлд хүрсэн нь ойлгогдохуйц байна.

Тоо баримтаас харахад энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл Хятадын брэндүүд Израйльд нийт 39 мянга 600 бензин, эрлийз болон цахилгаан хөдөлгүүртэй автомашин борлуулж, эх үүсвэрийн орнуудын дунд тэргүүлжээ. Хоёрдугаарт, Солонгосын брэндүүд 27 мянга 200, Японы брэндүүд 22 мянга 400 автомашинаар гуравдугаарт жагсав.

Түүнчлэн Израилийн цахилгаан автомашины зах зээлд Хятадын брэндүүд гайхалтай хүчээ үзүүлсээр байгааг тоо баримт харуулж байна. Эхний таван сард Хятадын брэндүүд Израйльд нийт 19 мянга 200 цэвэр цахилгаан автомашин борлуулснаар BYD 3 мянга 813 автомашинаар нэгдүгээрт, Xpeng Motors 3 мянга 650 автомашинаар хоёрдугаарт, MG Motors болон Chery Automobile 1 мянга 694 автомашин ба 1 мянга 675 автомашинаар гурав, дөрөвдүгээрт тус тус орсон байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл