17 дахь "Дэлхийн далай тэнгисийн өдөр", 18 дахь "Далайг сурталчлах үндэсний өдөр" 06-р сарын 08-нд тохиож байна. Байгалийн нөөцийн яамнаас Хайнаньд нийтэлсэн" 2025 оны Хятадын тэнгисийн эдийн засгийн хөгжлийн индекс"-д харуулснаар өнгөрсөн онд Хятадын далайн бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 10 их наяд юаниас давж, өмнөх оныхоос 5.9 хувь өссөн байна.

"2025 оны Хятадын тэнгисийн эдийн засгийн хөгжлийн индекс" нь 2024 оны Хятадын тэнгисийн эдийн засгийн хөгжлийн цогц тоон үнэлгээ бөгөөд 2024 оны индекс 125.2 болж, өмнөх оныхоос 2.3 хувь өссөн байна.
Хятадын Байгалийн нөөцийн яамны Үндэсний тэнгисийн мэдээллийн төвийн орлогч дарга Ли Шуанжян:
- 2025 оны Хятадын тэнгисийн эдийн засгийн хөгжлийн индекс" нь далайн эдийн засгийн цар хүрээний үүднээс далайн эдийн засгийн хөгжлийн цогц чанар, үр өгөөжийг харуулсан төдийгүй далайн эдийн засгийн бүтэц, нөөц баялгийг хамгаалах, гадаад иргэдийн хамтын ажиллагаа, иргэдийн амьжиргааг эрчимтэй ашиглах зэрэг талаас нь харуулсан юм гэж хэллээ.
