2025 онд ШУӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Шиньжян үсрэнгүй хөгжлийн гайхамшигтай хуудсыг нээсэн юм. Эдийн засгийн өсөлт, соёлын өв, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшил бүхэн нь шинэ цаг эринд алдар нэрээ дуурсгаж байна. Өнгөрсөн 70 жилийг эргэн харахад газарзүйн өвөрмөц давуу талтай, олон талт соёлын өвтэй Шиньжян, эх орныхоо хил хязгаарыг хамгаалах бат хаалга болоод зогсохгүй, хөгжлийн онцгой хурдаараа эдийн засаг, нийгэмд иж бүрэн үсрэлт хийсэн юм. Шиньжяны ард түмэн шинэ эриний гараан дээрээс хичээл зүтгэл, мэргэн ухаанаараа хөгжил цэцэглэлт, хөгжлийн шинэ хуудсаа бичсээр байна.
Эдийн засгийн өсөлт- шинэ эриний хөдөлгөгч хүч
Шиньжян эдийн засгийн хөгжлийн шатанд урьд өмнө хэзээ ч байгаагүй эрч хүчийг харуулсан. Шиньжян эрчим хүч, химийн аж үйлдвэрээс орчин үеийн үйлдвэрлэл хүртэл нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, шинэ болон хуучин өсөлтийн хөшүүргийн өөрчлөлтийг дэмжин, аж үйлдвэрийн шинэ тогтолцоог бүрдүүлэв. "Бүс ба Зам" санаачилгыг тасралтгүй сайжруулснаар Шиньжян торгоны замын чухал зангилаа болохын хувьд орлуулшгүй стратегийн үүрэг гүйцэтгэж байна. Төрөл бүрийн томоохон аж үйлдвэрийн паркууд, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд хурдтай хөгжиж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгийн их урсгалыг татаад зогсохгүй бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн инновац, бизнес эрхлэх идэвхийг нэмэгдүүлэв. Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратеги Шиньжянд амжилттай хэрэгжиж байна. Өргөн уудам тариалангийн талбай, экологийн үзэсгэлэнт бэлчээрт Шиньжяны тариаланчид, малчид орчин үеийн хөдөө аж ахуйн технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүний үнэ цэн, үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ухаалаг хөдөө аж ахуй, ногоон тариалалт, брэнд бүтээн байгуулалт зэрэг шинэ аж үйлдвэр тасралтгүй бий болж, шинэчлэгдэх зам дахь Шиньжяны эдийн засгийн хүч чадлыг эрс нэмэгдүүлээд зогсохгүй, хот хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшин ч гайхалтай үр дүнд хүрсэн.
Соёлын өвийг өвлөн уламжлах ба инновацтай хөгжүүлэхийг амжилттай хослуулав
Шиньжян бол эрт дээр үеэс дуу бүжгийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Уянгат аялгуу, уран бүжиг, оргилуун бөмбөрийн аялгуу нь олон үндэстэн ястнууд нэг дор амьдардаг энэ нутгийн хүмүүсийн хүсэл тэмүүлэл, баатарлаг үйлсийн илэрхийлэл юм. Орчин үеийн хэвлэл мэдээллийн технологи хөгжихийн хэрээр Шиньжяны уламжлалт урлаг орон нутагтаа алдаршаад зогсохгүй телевиз, интернет, богино хэмжээний бичлэг зэрэг олон талт платформоор дамжин Хятад улс төдийгүй дэлхийд алдарших боллоо.
Сүүлийн үед болсон томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдэд Шиньжяны уран бүтээлчид уламжлалт соёлыг орчин үеийн бүтээлч сэтгэлгээтэй төгс хослуулж, өвөрмөц хэв маягийг харуулсан. CCTV цагаан сарын баярын концертын тайзан дээр, томоохон онлайн шууд нэвтрүүлгийн платформ дээр, Шиньжяны бүжиг, ардын хөгжим, ардын дуунууд бүгд цоо шинэ төрхөөр үзэгчдийн талархлыг хүлээж байна.
Дээр дурдсан арга хэмжээнд оролцсон бүжигчин залуу:
- Тайзан дээр гарах болгондоо өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн хүч чадлыг мэдэрдэг. Бидний бүжиг бол урлаг төдийгүй төрөлх нутаг, эх орныхоо төлөөх гүн хүндэтгэл гэж догдлон хэлж байлаа. Энэхүү соёлын итгэл үнэмшил, шинийг эрэлхийлэгч сэтгэл нь Шиньжянд шинэ эриний урлагийн шинэ эрч хүч болж байна.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт - Ногоон хөгжлийн шинэ амжилт
Эдийн засаг, соёл нь эрчимтэй хөгжиж байгаа ч Шиньжян "Онгон дагшин байгаль үнэлж баршгүй өв" гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг үргэлж баримталсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Шиньжян экологийн орчныг хамгаалах, экологийн соёл иргэншлийг бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан. Цөлийн хяналт, усны нөөцийг хамгаалах, бэлчээрийн экологийг нөхөн сэргээх талаар хатуу арга хэмжээ авч, урт хугацааны механизмыг боловсруулсан. Тэнгэр уулын хойд ба өмнөд хэсэг, говийн баян бүрдийн хооронд экологийн ногоон бүрхэвчийг байгуулсан нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, экологийн хамгаалалтыг нэгэн зэрэг ахиулж буйн тод жишээ болжээ.
Шиньжяны шинэ эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж байна. Салхи, нарны эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний төслүүд ар араасаа хэрэгжиж, бүс нутгийн эдийн засагт ногоон эрч хүч нэмсээр байна. Шиньжян байгаль орчныг хамгаалах болон эдийн засгийн бүтээн байгуулалтыг зохицонгуй хөгжүүлж буй нь хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэхээс гадна, тогтвортой хөгжлийг хангахад тууштай дэмжлэг үзүүлж байна. Экологи хамгааллын ажилтан:
- Энд байгаа ногоон навч бүр Шиньжяны ард түмний сайн сайхан амьдрал, ирээдүйн хязгааргүй итгэл найдварыг тээж байдаг гэж хэллээ.
Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсар нь эв нэгдлийн шинэ төрхийг бий болгож байна
Шиньжян бол Хятадын үндэстнүүдийн их гэр бүлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Шиньжяны үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгтэй ажиллаж, бүс нутгийн хөгжлийг ахиулах хүчирхэг хүчийг бүрдүүлэв. Сургууль, олон нийт, бүх шатны захиргаа Шиньжян үндэстний эв нэгдлийг бүс нутгийг удирдах үндсэн зарчим болгон баримталж ирсэн. Үндэстнүүдийн ард түмэн түүхэн нийтлэг дурсамж, соёлын өвөөрөө дамжуулан гүн гүнзгий нөхөрлөлийг бий болгосон.
Саяхан хилийн бүсэд болсон баяр наадамд малчид үндэсний хувцсаараа гоёж, төрийн далбаагаа өндөрт өргөн, морьтой давхилдав. Олон нийтийн сүлжээгээр интернэт хэрэглэгчид энэ үзэгдэлд ихэд сэтгэл хөдлөн:
- Энэ бол эх орноо хайрлах сэтгэл төдийгүй, үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгдэн хамтын ирээдүйг бүтээж буй бодит дүр зураг гэж хэллээ. Энэхүү хамтын цогцын ухамсар нь Шиньжян гадаад орчиндоо, мөн хөгжлийн сорилттой тулгарах үед хүчирхэг их баталгаа хангаж байгаа юм.
ШУӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн шинэ гараан дээрээ ирээд байгаа юм. Тэд шинэ эриний сорилтыг илүү нээлттэй, багтаамжтай байдлаар хүлээн авч байна. Засгийн газар эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимтэй дэмжихийн зэрэгцээ орчин үеийн засаглалын тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололт, менежментийн туршлагыг шингээхэд анхаарч байна. Орчин үеийн мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлснээр "ухаалаг хот", "ухаалаг хөдөө аж ахуй", "ухаалаг засаглал" зэрэг ойлголтууд Шиньжянд аажмаар нутагшиж байна. Шиньжян нутаг урьд өмнө хэзээ ч байгаагүй хөгжлийн эрч хүчийг харуулж байна.
Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны хувьд газарзүйн болон соёлын өвөрмөц давуу талтай Шиньжян нь олон талт солилцооны тавцанг идэвхтэй байгуулж, бусад оронтой эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулж байна. Гадаадын нэгэн жуулчин:
- Энд би эрч хүчтэй, шинэлэг сэтгэлээр дүүрэн Шиньжяныг харлаа. Энэ нь эртний соёлын сэтгэл татам байдлаа хадгалаад зогсохгүй, орчин үеийн шинэчлэлийн хязгааргүй боломжуудыг харуулж байна гэж хэллээ.
Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээнэ
ШУӨЗО 70 жилийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, хөгжлийн гайхалтай ололт амжилт, соёлын гүн эрч хүчээрээ орчин үеийн хилийн нутаг болж хөгжин цэцэглэжээ. Энэхүү яруу алдарт амжилтын ар талд Шиньжяны үй олон охид хөвгүүдийн шаргуу хөдөлмөр, шантрашгүй хичээл зүтгэл бий билээ.
Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх аянд Шиньжян бол гэрэлт сувд шиг гялалзаж буй төдүйгүй, хязгааргүй итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг тээж буй юм.
