solongonews
Экологийн соёл иргэншлийн олон улсын форум болж байна
2025-07-07 11:41
Экологийн соёл иргэншлийн олон улсын форум болж байна

2025 оны экологийн соёл иргэншлийн олон улсын форум 07-р сарын 05-нд Гүйжөү мужийн Гүйян хотод нээгдэв. Уулзалтад олон орны улс төрчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд зэрэг мянга шахам зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү форум нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт 4 хэсэг, 20 сэдэвт форумтай. Форум нь "Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн оршихуй-Дэлхийн хөгжлийн ногоон өөрчлөлтийн талаар ярилцъя" уриан дор болж байна. Энэхүү форум нь 2018 оноос хойш анх удаа олон улсын байгууллагуудыг урьж оролцуулж байгаа юм. Одоогийн байдлаар 20 гаруй сэдэвт форумын 11-д нь олон улсын байгууллага оролцож байгаагаас 4-ийг нь олон улсын байгууллага бие даан зохион байгуулж байна.

Гүйян олон улсын экологийн соёл иргэншлийн форум бол экологийн соёл иргэншлийн сэдэвтэй Хятад улсын цорын ганц үндэсний хэмжээний олон улсын форум юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл