Үүнд, үйлчилгээний салбар нь өсөлтийн гол цэг байлаа. Худалдааны Яамны орлогч сайд Ван Шөүвэнь: - Гадаад дотоод орчинд нэг их өөрчлөлт гарахгүй бол энэ жилийн гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 125 тэрбум ам.доларт хүрч, 2014 оныхоос 4 хувиар өсөх магадлалтай байна гэлээ.
Энэ жил дэлхийн нийтийн эдийн засгийн хурд удаашралтай байсан ч Дундад улсын эхний хагас жилийн гадаад хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ эерэг үзүүлэлттэй байна. Худалдааны Яамнаас саяхан нийтэлсэн тоо баримтад дурьсанаар, Дундад улсын эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 68 тэрбум 410 сая ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8 хувиар нэмэгджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр бүтцэд нь бас өөрчлөлт гарч байна. Өнгөрсөн жилийн өсөлт нь 2 хувь байсан бол энэ жилийн хувьд Дундад улсын Гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадлаа гэж Дундад улсын Худалдааны яамны орлогч сайд Ван Шөүвэнь танилцууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ: Үйлчилгээний салбарт оруулж буй гадаадын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын жаран хувийг эзэлж байгаа бөгөөд Дундад улсын шинэ өсөлтийн цэг болон хөгжиж байна гэлээ.

Одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглаж буй үйлчилгээний салбар нь нийт гадаад хөрөнгө оруулалтын 63 хувийг эзэлж, үйлчилгээний салбарын өсөлтийн 23 хувьд хүрлээ. Урьд нь хүмүүс үйлчилгээний салбарын өсөлт нь үл хөдлөх хөрөнгийн тэлэлтээс шалтгаална гэж үздэг байсан. Энэ жилийн хувьд үл хөдлөх хөрөнгө оруулсан хэмжээ нь буурсан үзүүлэлттэй байна. Үйлчилгээний салбарын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаагийн шалтгаан нь бидний гаргасан үйлчилгээний салбарын нээлттэй бодлоготой холбоотой.
Үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө ашиглах явдал өсөхийн зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт буурах хандлагатай байна. Гэвч дээд зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарт өсөх хандлагатай байгаа юм байна. Үүнээс гадна, хавсарган нэгтгэх хэлбэрээр гадаадын хөрөнгийг татах явдал нэмэгдэж байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст, хавсарган нэгтгэх хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулсан 641-н аж ахуйн нэгж байгуулж, бодитой ашигласан гадаад хөрөнгө нь 13 тэрбум 190 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 21.2, 336.5 хувиар өссөн байна.
Ван Сөүвэний үзэж байгаагаар, хавсарган нэгтгэж хөрөнгө оруулах явдал нь ирээдүйд Гадаадын хөрөнгө Дундад улсын орж ирэх чухал хэлбэр болох болно. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар үндэстэн дамнасан хавсарган нэгтгэх хэлбэр нь бүх дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн чухал арга болж байгаа бөгөөд түүний эзлэх хувийн жин 75-80 хувийг эзэлж байна гэжээ.
Үндэстэн дамнасан компаниуд өөрийн оронд үйлдвэрлэх хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж, нааштай хөрөнгө оруулж, шинийг бүтээж байна. Энэ нь мөн энэ онд Дундад улсын гадаадын хөрөнгийг татах нэг шинэ онцлог болсон юм. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст, шинжлэх ухаан болон техникийн үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 795 аж ахуйн нэгжийг шинээр байгуулж, бодитой ашигласан гадаад хөрөнгө нь 2 тэрбум 570 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 18, 63 орчим хувиар өссөн байна. Үүний тухай тэрээр хэлэхдээ: Эдгээр үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд юунд хөрөнгө оруулалж, судалгаа хийж байгаа вэ? Учир нь тэд Дундад улсын зах зээлийг сонирхож байна. Дундад улсын зах зээл бол асар том юм. Тэд Дундад улсын боловсон хүчний чадвар, Дундад улсын оюутны судалгааны хүч чадлыг сонирхож байна. Судлан үйлдвэрлэх нь зөвхөн Дундад улсын бүтээгдэхүүн, Дундад улсын зах зээл биш харин тэд бүх дэлхийн бусад зах зээлийн эрэлт хэрэгцээний төлөө юм гэжээ.
Энэ онд гадаадын хөрөнгийг татан оруулах талаар Ван Шөүвэнь үзэхдээ: Хэрэв дотоод гадаад орчинд томоохон өөрчлөлт гарахгүй нөхцөлд, энэ онд Хятад улс бараг 125 тэрбум ам долларын гадаад хөрөнгийг авч ашиглах ба нодиноос 4% орчим нэмэгдэх болно гэжээ. Энэ талаар Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн гадаад хөрөнгө оруулалтын судлалын газрын дэд дарга Хао Хунмэй үзэхдээ: "Гадаад хөрөнгө оруулалтын өсөлтийн үзүүлэлт нь зөвхөн валютын нэмэгдэл төдий биш юм. Улс орны өрсөлдөх хүчний нэмэгдэл, улс ардын эд баялаг хэмээх ойлголттой адилгүй юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт болон хөгжил хоорондоо өөр өөр байдагтай агаар нэгэн билээ. Гадаад хөрөнгийг татан ашиглахад бүтэц, түвшнөө дээшлүүлэхийг тэргүүн байранд тавих хэрэгтэй. Энэхүү шат үед өндөр өсөлт шаардлагагүй мөртөө биелэх боломжгүй юм" гэжээ.
