solongonews
Хятад улс 2027 он хүртэл үүлэн технологийн үндсэн 30 гаруй стандартаа шинэчилнэ
2025-10-17 16:55
Хятад улс 2027 он хүртэл үүлэн технологийн үндсэн 30 гаруй стандартаа шинэчилнэ.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам болон Стандартчлалын үндэсний газар нь “Үүлэн технологийн стандартчлалын системийн хөгжүүлэх удирдамж (2025 оны хувилбар)”-ийг хэвлэн нийтлэв. Үүнд  2027 он хүртэл үүлэн технологийн 30 гаруй шинэ улсын стандарт, салбарын стандартыг боловсруулж, стандартыг сурталчлан хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд 1000-аас давна гэж мэдэгдлээ.

Үүлэн технологи нь мэдээллийн технологийн хөгжил болон үйлчилгээний загварын шинэчлэлийн  төвлөрсөн илэрхийлэл  болсон тул шинэ чанарын бүтээмжийг хурдасгахад чухал тулгуур хүч болж байна. Хөтөлбөр нь үндсэн стандартууд, техникийн стандартууд, үйлчилгээний стандартууд, хэрэглээний стандартууд, удирдлагын болон аюулгүй байдлын стандартууд зэрэг 6 талаас бүрдсэн байгууламжийн агуулгыг тогтооно.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл