Гуандун мужийн бүс нутгийн инновацын чадавх 9 жил дараалан Хятад улсад тэргүүлж байна
2025-10-14 11:52
Гуаньдун мужийн бүс нутгийн инновацын чадавх 9 жил дараалан Хятад улсад тэргүүлж байна
“2025 оны Хятадын бүс нутгийн инновацын чадавхыг үнэлэх тайлан” нийтлэгдсэнд Гуандун мужийн бүс нутгийн инновацын зэрэглэл 9 жил дараалан Хятад улсад тэргүүлж байна. Жансу муж 2-р байранд, Бээжин хот 3-р байранд тодорсон.
Тайланд бүс нутгийн инновацын чадавхийг инновацын хүч, үр дүн, боломжоор тодорхойлсон байна.
Тайланг Хятадын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн стратегийн судалгааны группээс нийтлүүлсэн. 1999 оноос хойш 26 жил дараалан улсын хэмжээнд 31 муж (өөртөө засах муж, хотын захиргаа)-ын инновацын чадавхийг үнэлж байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
