Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 01-р сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, 2025 оны үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн үр дүнг танилцуулав.
Хэвлэлийн бага хурлын үеэр инновацын бүтээлч үр дүн олон гарч, лабораторийн “шинэлэг санаанууд”-ыг үйлдвэрлэлд хурдацтай ашиглан, бүтээгдэхүүн болгож буй тухай танилцуулжээ. Тухайлбал, Перовскит материал, цахилгаан батерейны технологиуд нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн бөгөөд шинэ төрлийн сүлжээ, өндөр хурдны харилцаа холбоо, дэвшилтэт тооцоолол, шинэ программ хангамж, блокчэйн зэрэг технологиуд хурдтай шинэчлэгдэж байна. Шинэ төрлийн квантын технологид суурилсан атомын цаг, соронзон хүчлийн хэмжигч зэрэг загварууд амжилттай бүтээгдсэн бөгөөд супер дамжуулагч квантын компьютер, гэрлийн квантын компьютер нь квантын давуу талаа гаргасан байна. Эдгээр компьютерууд нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ ямар ч сонгодог компьютерээс давах чадвартай, тооцоолох хүчин чадалтай бөгөөд тархи-компьютерийн интерфэйсийн технологи нь анагаах эрүүл мэндийн салбараас боловсрол, аж үйлдвэр зэрэг салбарт хурдтай өргөжин дэлгэрсэн тухай мэдэгдлээ.
