solongonews
Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэв
2026-01-14 09:57
Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэв

Дэлхийн банк 01-р сарын 13-нд “ Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн хамгийн сүүлийн үеийн тайлан”-г нийтэлж, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.6 хувь болгон нэмэгдүүлсэн нь 2025 оны 06-р сарын таамаглалаас 0.2 хувиар өндөр байна.

Худалдааны хурцадмал байдал, бодлогын тодорхойгүй байдал нэмэгдсэн ч хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалтын огцом өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилд мөн эерэг байдлаа хадгалсан болохыг тайланд онцолсон. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд амьжиргааны түвшний зөрүү нэмэгдэж, баян, ядуу орнуудын хоорондох ялгаа улам бүр нэмэгджээ. 2020-2030 он хүртэлх хугацаа нь "1960-аад оноос хойших дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн удаан 10 жил болсон юм."
АНУ-ын тарифын бодлогын үр нөлөө аажмаар илэрч, эдийн засагт учруулсан эрсдэл хэвээр байгаа тул дэлхийн худалдааны өсөлт 2026 онд мэдэгдэхүйц удааширна гэж тайланд анхааруулсан байна.
Дэлхийн банк засгийн газруудыг тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд бодлогоо өөрчилж, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Зохиогч: ШЮЙ ЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл