solongonews
Цахилгаан бугуйвч зүүсэн этгээдийн тоо 2152 боллоо
2015-06-12 15:23
Солонгос улсад цахилгаан бугуйвч зүүж буй этгээдүүдийн тоо энэ онд 2152 болж нэмэгдлээ.

Энэ нь насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэсэн этгээдүүдийг шоронгоос суллагдсаны дараа цахилгаан бугуйвч зүүлгэдэг байсан журмыг өөрчилж, хүн амины болон дээрэм, хулгайн гэмт хэргийг олон удаа давтан үйлдэж буй этгээдүүдэд мөн цахилгаан бугуйвч зүүлгэх болсонтой холбоотой юм.

Цахилгаан бугуйвчинд байрлал тогтоогч суурилуулсан тул тэдний хаана явааг  Цагдаагийн мэдээллийн төв дээр минут, секунд бүрт бүртгэж, хянаж байдаг байна. Цахилгаан бугуйвч хэрэглэж эхэлсэнээр тухайн этгээдүүдийн гэмт хэрэг давтан үйлдэх явдал багассан ч тэд хувийн эрх ихээхэн зөрчигдөж байна гэсэн гомдол гаргадаг ажээ. Учир нь тэд цахилгаан бугуйвчтай гэдгээ бусдад мэдэгдүүлэхгүйн тулд халуун өдөр ч байнга урт өмсөж явах шаардлагатай болдог юм байна.

Гэмт хэрэг дахин үйлдэх магадлалтай этгээдүүдийг шоронгоос суллагдсаны дараа цахилгаан бугуйвч зүүх аргыг 1984 онд АНУ-д анх удаагаа хэрэглэж байсан бөгөөд эдүгээ Солонгос, Англи, Япон, Австрали, Тайвань зэрэг орнуудад хэрэглэдэг байна.

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл