“Дундад улсын аюулгүй үйлдвэрлэлийн сар”-ын аянг энэ сард өрнүүлнэ
2015-06-03 11:43
“Хууль ёсыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах” сэдвийн дор болно.
Сурвалжлагч энэ сарын 1-нд Аюулгүй байдлын захиргаанаас мэдээлснээр, “Дундад улсын аюулгүй үйлдвэрлэлийн сар”-ын аян 6 дугаар сард бүх муж, ӨЗО, харьяат хот, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армын хэлтэс, Дундад улсын төрийн зөвлөлийн аюулгүй байдлын хорооны гишүүн нэгж болон төвийн холбогдох аж ахуйн нэгж нэгэн зэргээр гүйцэтгэх болно.
Аюулгүй байдлын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Хуан И хэлэхдээ: - Энэ оны аюулгүй үйлдвэрлэлийн сарын үйл ажиллагаа нь “Хууль ёсыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах” сэдвийн дор болно гэжээ.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
