solongonews
Уул уурхайн болон барилгын тулгуур нь эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг гэнэ
2015-06-24 08:39
Дуннинд бүтээн байгуулалт эд өрнөж байна.

Энд тэнд байшин барилга барьж байгаа харагдсан. Барилга барьж байна гээд олон хүн бужигнаж, чимээ шуугиан тарихгүй юм. Ихэнх баригдаж буй барилгын гаднах өнгөлгөөр боржуураар хийсэн харагдана. Тиймээс эдэлгээ удаантайн дээр үзэмж сайтай барилгууд босч байна. Гудамжны гэрэлтүүлгийг нь хараад атаархан сэтгэл чимээгүйхэн төрж байсан юм.  Хөөрхий дөө гэрлийн шонг нь хараад шүү дээ. Бусдыг нь яриад ч яахав. Гэрлийн шон нь үндэсний гэмээр хээ угалзтай, цэвэрхэн гэж жигтэйхэн. Харин манайд цахилгааныхаа утсыг хэмнээд доороос нь шон руу  оруулалгүй хэдэн толгойг нь нийлүүлээд холбочихсон харагддаг. Энд Налайх явах замын гэрэлтүүлгийг жишээ болгон дурдаж болно. Тэгээд ажиллаад байна уу гэвэл бараг үгүй. Ихэнх нь салаад уначихсан. Үүний цаана хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэгдэж хаашаа, хэний халаас руу орж буй бол доо хөөрхий.

 Намын удирдлагууд нь хотын даргаасаа эхлэн хамаг л том албыг хашдаг.  Манайхан шиг даргаа  ажил хийлгэхгүй дээгүүр доогуур муулж, сонин хэвлэлд үнэн худал мэдээлэл бичүүлж гүйнэ гэж үгүй. Даргыгаа дэмжиж багаараа сайн ажиллаж чадах л юм бол даргатайгаа зэрэг дэвшдэг зарчимтай.  Түүнээс байцаагч байлаа гэхэд ахлах байцаагчаа алгасан газар хэлтсийн дарга болно гэж үгүй.  Тиймээс тэдэнд нэг нэгнээ давах гэсэн амбиц гэж алга. Дуннин хотын дарга бөгөөд намын дарга орлогчдын гэр манайхны хэлдэг гэр хороолол дунд байрладаг юм билээ. Иргэд нь нийтийн орон сууцад амьдрах сонирхол байгатай.  Учир нь мөөгний тариалан эрхлэдэг учир тэндээ л амьдрахыг эрхэм болгодог. Гэр хорооллынхоо нөхцлийг сайжруулан цэвэр модоор үзэмж сайтай саравч, хаалт, ус зайлуулах хоолой зэргийг хийсэн нь гайхалтай санагдсан. Ер нь бол манай хотын төвөөс цэвэрхэн.

Уурхайн болон барилгын тулгуурыг мод болон төмрөөр хийдгийг мэдэх юм. Харин зориулалтын тулгуур үйлдвэрлэдэг бүхэл бүтэн том үйлдвэр байдаг. Тэр ч бүү хэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй байдаг гэж дуулаад сонирхол татав.

 Мөн л сендвичин байранд үйлдвэрлэл явуулдаг юм байна. Үйлдвэрийн гол тоног төхөөрөмж бол токерь болон фрезерийн машин. Энэ машин дээр тулгуурын эх биеийг зордог. Тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх болохоор өгөгдлөө өгөөд л хараад сууж байна даа.  Бэлэн болсон тулгуурын эх биеийг гадны элдэв нөлөөнд жишээ нь зэвэрч муудгахгүйн тулд тусгай зориулалтын будгыг халуун технологиор бүрнэ. Тулгуур эдийг дээш доош нь саадгүй өгсөөж буулгахын тулд шахуургатай байхаар хийдэг гэнэ. Ийм тулгуурыг томоохон далд уурхайд илүүтэй ашигладаг гэнэ. Сүүлийн үеийн  дэлхийн стандартаар үйлдвэрлэж байна. Ийм тулгуурын эдэлгээ ч удаан. Тиймээс зах зээлд 100-110 ам.доллараар захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг аж. Ийм үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Оюу толгой” болон бусад алтны болон нүүрсний далд уурхайд нийлүүлдэг бол ч болж байна шүү. Эрэлт ч байна аа.

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл