solongonews
Бээжин хотын интернет сайтын төлөөлөгчдийн Өргөнө дахь аялал
2015-08-07 17:15
Тэтгэвэртээ гараад энд ирж амьдарна.

Бээжин хотын интернет сайтын төлөөлөгчдийн багийнхан 8 дугаар сарын 6-ны өдөр Дундад улсын хамгийн том намгархаг газарт тооцогдох Өргөнөгөөр аялсан байна.

Өргөнө бол Дундад улсын байгалийн онгон төрхөөрөө хадгалагдаж байгаа намгархаг газар болно. Жил бүр 20 сая гаруй шувууд энд нүүдэллэн ирж өндөглөн, өндөгөө өсгөдөг. Өргөнө нь урт удаан соёлын түүхтэй бөгөөд 2000 гаруй жилийн өмнө эртний Сяньби хүн амьдарч байсан Археологийн баримт байдаг.

Өнөөгийн Өргөнө нь харин харь нутгийн соёлын өвөрмөц онцлогтой болж, төлөөлөгчид энд байх хугацаандаа модон гэрт хонож, Оросын том шорлог идэж, баян хуур хөгжмийн аянд байгалийн сайхан өнгө төрхийг сонирхож, сэтгэлээ сэргээсэн байна.

Төлөөлөгчдийн багийн гишүүн Яан Илүн: - Өвөр Монголд ирж л тал нутгийн өргөн уудмыг ойлгох юм байна. Би монгол хэл мэдэхгүй, гэвч энэ нь Өвөр Монгол болон тал нутгийг хайрлахад харшлах зүйлгүй. Тэтгэвэртээ гараад энд ирж амьдармаар байна гэж байв.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл