solongonews
Гуанжөү, Шэньжэнь рүү аялах гадаадын зорчигч олширч байна
2025-06-10 17:56
Гуанжөү, Шэньжэнь рүү аялах гадаадын зорчигч олширч байна

Аялахад тав тухтай, бараа олонтой байдаг болохоор Хятад орноор аялж, худалдаа наймаа хийх гадаадын жуулчин улам олширч байна.

Энэ он гарснаас хойш Гуандун мужийн Шэньжэнь хотын боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн газар яаралтай ажиллаж байгаа бол гадаадын жуулчид ч худалдаа наймаа хийх сонирхол нэмэгдсээр байна.

Энэ оны эхний таван сард Шэньжэний нисэх онгоцны буудлын олон улсын болон бүс нутгийн зорчигч тээврийн урсгал 2 сая 560 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33 орчим хувиар нэмэгдсэн байна.

- Шэньжэнь хот надад маш таалагддаг. Амтат хоолтой, худалдаа дэлгүүр олонтой, үйлчилгээ сайтай орчин үеийн хот. Шэньжэнээс маш олон бараа авлаа, бүх юм их хялбар болжээ гэж Оросын жуулчин хэлсэн бол “Бөгж, бугуйвч, алтан эдлэлийг харж байна, бэлэг болгох, улсдаа авч очиод заръя гэж бодож байна гэж Америкийн худалдан авагч хэлж байлаа.

Шэньжэний брэндийн электрон технологийн бүтээгдэхүүн,  чанартай, хямд үнэтэй алтан эдлэл зэрэг нь гадаадын жуулчид, худалдан авагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. Гадаадын зорчигчид дэлгүүрт ирж, олон төрлийн бараа худалдан авах хүсэлтэй байдаг бөгөөд захиалгын хэмжээ үндсэндээ 70 хувьд хүрч байгаа юм.

Энэ он гарснаас хойш Шэньжэнь хотын боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн урсгал өндөр түвшинд үргэлжилсээр байна. 2025 онд Шэньжэний хилийн шалган нэвтрүүлэх боомтоор давхацсан тоогоор 100 сая гаруй зорчигч аялсан байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл