solongonews
Хятадын Цагаан сарын баярын аялалд шөнийн нэмэлт галт тэрэг тохируулахаар төлөвлөж байна
2026-02-12 10:02
Хятадын Цагаан сарын баярын аялалд шөнийн нэмэлт галт тэрэг тохируулахаар төлөвлөж байна

Хятадын Цагаан сарын баярын дараах аяллын оргил үе буюу 02-р сарын 20 (Цагаан сарын шинийн дөрвөн )-ноос 02-р сарын 25 (Цагаан сарын шинийн есөн), 03-р сарын 04 (Цагаан сарын арван зургаан)-нөөс 03-р сарын 06 (Цагаан сарын арван найман) хүртэлх зорчигчдын аяллын хэрэгцээг хангахын тулд Хятадын төмөр замынхан Бээжин-Харбин, Бээжин-Шанхай, Бээжин-Гуанжоу зэрэг өндөр хурдны төмөр замын томоохон шугамуудаар шөнийн нэмэлт галт тэрэг тохируулахаар төлөвлөж байна.

Төмөр замынхан зорчигчдын урсгалын эрэлт, цаг агаарын байдал зэргийг харгалзаж, нэмэлт шөнийн өндөр хурдны галт тэрэгний урьдчилсан тасалбарын борлуулалтын хугацааг өнгөрсөн 5 хоногоос (галт тэрэг хөдлөх өдрийг оруулаад) 10 хоног буюу 7 хоногийн өмнө болгон тохируулжээ.

02-р сарын 11-ний өглөөний 11:00 цагийн байдлаар, Хятадын 12306 төмөр замын тасалбарын систем нь Цагаан сарын баярын аяллын 200 сая гаруй галт тэрэгний тасалбар борлуулаад байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл