solongonews
Намрын хугас
2025-09-23 11:01
“Намрын хугас” нь жил бүрийн аргын тооллын 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тохиодог.

“Намрын хугас” нь өдөр шөнийн үргэлжлэх хугацаатай холбоотой дөрвөн бага улирлын гурав дахь нь болно. Тодруулж яривал “Хаврын хугас” болоход өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэж, тэр өдрөөс залган өдрийн цаг уртсан, шөнийн цаг богиносож байснаа “Зуны туйл” болоход нэг жилийн хамгийн урт өдөр тохиож, түүнээсээ хойш өдрийн цаг аажмаар богиноссоор “Намрын хугас” болоход дахин тэнцдэг байна. Энэ журмаараа “Намрын хугас”-аас хойш өдрийн цаг улам богиноссоор “Өвлийн туйл” болоход хамгийн богино өдөр буюу хамгийн урт шөнө тохиодог аж. 

Тэгэхээр “Намрын хугас”-аас хойш өдөр богиносож, нарны тусгал багасах учраас агаарын дулаан буурч, өвс мод шарлан, навчис мөчрөө орхин эх газартаа шингэх алтан шаргал намрын өнгө төрх бүрдэх нь тэр.

Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин, ялангуяа ходоод гэдэс, амьсгалын зам, зүрх цусан судлын өвчин дахих магадлал өндөр учраас архаг хуучтай хүмүүс илүү эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнс, хувцас хунараа тохируулан эдлэхийг сануулъя.

Найруулагч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл