solongonews
XII дахь удаагийн Дундад • Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам
2015-06-24 17:09
Соёлын наадмын хугацаанд шилдэг жүжгийн тоглолт, тал нутгийн соёлын гол сэдэвт яриа, найрал хөгжмийн бүтээлийн тусгай үдэшлэг зэрэг 14 төрлийн баялаг агуулгыг төлөвлөсөн болно.

6 дугаар сарын 18-ны өдөр Өөртөө Засах Орны хэвлэл мэдээллийн нийтлэх хурлаар XII дахь удаагийн Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл зохион байгуулагдахыг мэдэгдсэн байна.

Соёлын наадмын хугацаанд шилдэг жүжгийн тоглолт, тал нутгийн соёлын гол сэдэвт форум, найрал хөгжмийн бүтээлийн тусгай үдэшлэг зэрэг 14 төрлийн баялаг агуулгыг төлөвлөсөн болно.

Энэ удаагийн соёлын наадамд Монгол үндэстний алдарт зохиолч Инжинашийн амьдралын ул мөрөөр сэдэвлэсэн яриат жүжиг “Инжинаш”, Улаанмөчирийн хөгжлийн явцыг тусгасан үндэстний үзэгдэлт жүжиг “Тал нутгийн Улаанмөчир” зэрэг 8 шилдэг тайзны жүжгийг тоглох ба тал нутгийн соёлын гол сэдэвт форум, Талын уянга - хятад яруу найргийн үдэшлэг, Өвөр Монголын Улаанмөчирийн үлгэрт шог жүжгийн тусгай үдэшлэг, Соёлын гэрч - Улаанхад хийгээд Дундад улсын түүхээс өмнөх хас эдлэлийн соёлын үзэсгэлэн, Өөртөө Засах Орны шилдэг хэвлэлийн бүтээгдэхүүн, Дундад улсын монгол хэвлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, Үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон - Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран зургийн бүтээлийн үзэсгэлэн, тал нутгийн соёл хийгээд үүсгэн байгуулагч аж ахуй нэгжийн үзэсгэлэн, бидний Дундадын зүүд · сэтгэл хөдөлгөм тал нутгийн үлгэр - бичил кино, радио жүжиг, Талын уянга - Өвөр Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжмийн бүтээлийн үдэшлэг, Одод түгсэн огторгуй- тал нутгийн шинэ дууны тусгай үдэшлэг, “Сүлдийн жавхаа” бүжгэн жүжиг, хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол зэрэг агуулга багтаж байгаа юм.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл