Гүйжөү мужийн зүүн өмнөд хэсгийн Мяо, Дүн үндэсний цөөнхийн өөртөө засах жөүгийн Липин сууринд байрладаг энэхүү жижиг уулны тосгон нь тус нутгийн хамгийн эртний Дүн үндэсний цөөнхийн тосгодын нэг болох юм. 800 гаруй жилийн соёлын өвийн түүх нь тус тосгонд соёлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бат бөх суурийг тавьж өгсөн.
Энэ оны 10-р сард Хуанган тосгон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас шалгаруулсан "Аялал жуулчлалын шилдэг тосгон"-оор шалгарч, Гүйжөү мужийн дэлхийн хэмжээний хүндэтгэлийг хүртсэн анхны тосгон болжээ.
Ингээд энэхүү тосгон олон жуулчдыг татсан байлаа. Липин суурин 2025 онд нийт 6.14 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14.97 хувь өссөн үзүүлэлт юм. Аялал жуулчлалын нийт орлого 6.403 тэрбум юаньд хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.26 хувь нэмэгдсэн тоо үзүүлэлт юм.
Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй “Соёл, спорт, чөлөөт цагийн үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт 01-11-р сар хүртэл хоёр оронтой тоогоор өссөн хэвээр байгаа бөгөөд онлайн кино, телевизийн шоу зэрэг онлайн зугаа цэнгэлийн хэрэглээ идэвхтэй хэвээр байж, үйлчилгээний хэрэглээний боломж үргэлжлэн нэмэгдэж байна”гэжээ.
2025 оныг эргэн харахад соёл, аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн соёлын агуулга улам баялаг, эрч хүчээр дүүрэн, сэтгэл татам байдал улам удаан үргэлжилж буй нь илхэн.

03-р сарын 26-нд зочид Далэжие - Шя Дүөлань гэр бүлийн зочид буудлын дарсны үйлдвэрт дарсны талаар ойлгож байна. Зургийг: ВАН ПЭН
Интеграцчилалаар соёлын өвийг идэвхжүүлжээ
Хулан уулны зүүн хойд хэсгийн уулны унадаг дугуйн анхны тэмцээн 12-р сарын 07-нд Баруун Шя (Тангуд улс)-ын эзэнт гүрний язгууртны булшны үзэсгэлэнт газарт эхэлсэн байна. 9 км урт зам нь уг үзэмжийн бүсийн алдартай газруудыг холбож, оролцогчид болон үзэгчдэд говь нутгийг сонирхож, энэхүү шинээр бүртгэгдсэн дэлхийн өвийн дурсгалт газрын сүр жавхланг ойроос сонирхох боломжийг олгосон юм.
-Бид"Хулан уулны зүүн бэлд гадаа спортын бааз" байгуулж, "спорт + дарс + соёл, аялал жуулчлал"-ын цаашдын хөгжлийг дэмжин, Хулан уулны зүүн бэлийг спортын аялал жуулчлалыг бүс нутгийн хөгжлийн шинэ чиг хандлага болгон хөгжүүлэхээр байна гэж Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны төв Яргай хотын Баруун Шя дүүргийн Соёл, аялал жуулчлал, спорт, радиогийн товчооны захирал Ма Хайбө танилцууллаа.
Статистик мэдээллээс харахад Баруун Шя эзэнт гүрний язгууртны булш, Хуайюань шөнийн зах зэрэг газруудаар төлөөлөл болгосон Баруун Шя дүүргийн соёлын аялал жуулчлалын салбар нь орон нутгийн залуучуудыг ажил үйлс босгож, бизнес эрхлэхэд татдаг гол салбаруудын нэг болжээ. 2025 оны 01-11-р сар хүртэл Баруун Шя дүүрэг 15 сая 608 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 11 тэрбум 100 сая юань болж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс давсан байна.
Ляонин муж "Киноноос Ляонин мужтай танилцах" таван аялал жуулчлалын маршрутыг ажиллуулж, "Чанжинь нуурын тулаан", "Аугаа их мастер" зэрэг киноны үзэгдлүүдийг хүмүүст танилцуулсан юм. Шааньши мужийн Янь-Ань хотод тоглодог хувьсгалын сэдэвтэй "Дахин Янь-Ань хотод буцах" томоохон хэмжээний жүжгийг шинэчлэн сайжруулсан бөгөөд урьдчилан захиалсан үзэгчдийн тоо нэмэгдсээр байна. Сычуань муж "Соёл, аялал жуулчлалыг гүнзгий нэгтгэн хөгжүүлэх, соёлын аялал жуулчлалын салбарыг том, хүчирхэг болгох тухай шийдвэр"-ийг баталж, соёл, аялал жуулчлалын нөөцийн давуу талыг чансаатай хөгжлийг дэмжих шинэ хөдөлгөх хүч болгож байна.
Социализмын Төв Хүрээлэнгийн Хятадын Соёлын Тэнхимийн судлаач Сүнь Жяшань соёл, аялал жуулчлалын гүнзгий нэгдэл нь зөвхөн аж үйлдвэрийн түвшинд төдийгүй хүмүүсийн амьжиргааг хангах, хөгжлийг дэмжих зэрэг олон талаар тусгагдсан гэж үзэж байна. Орон нутгууд "Соёлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар соёлыг тодруулах" практик замыг идэвхтэй судалж, соёл, аялал жуулчлалын интеграцийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тал дээр анхаарчээ.
Энэ оны 09-р сард гаргасан "Соёл, аялал жуулчлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Төрийн зөвлөлийн ажлын тайлан"-д онцолсноор, соёлын салбар болон аялал жуулчлалын салбарын нэгдэл нь аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгож, шинэчлэхэд түлхэц өгч, шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, үндэсний эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр нь ч улам бүр нэмэгдсээр байна гэжээ.

10-р сарын 02-нд жуулчид Ханжөү хотын Чяньтан мөрний дагуух шөнийн үзэмжийг үзэж сонирхов. Зургийг: ЖЯН ХАНЬ
Өөрчлөлтөөр соёлын эдийн засгийг бэхжүүлжээ
Нэг удаагийн концерт эдийн засагт хэрхэн нөлөөлж, хэрэглээг хэрэн идэвхийлүүлж чадах вэ? Саяхан "Хөх мөрний гурвалжин хойг дах соёл, эдийн засгийн хөгжлийн жишээ"-ний нэгээр шалгарсан Ханжөүгийн олимпын спортын төв нь энэхүү асуултад хариулт өгсөн юм.
Ханжөү хот концерт, спортын арга хэмжээг үргэлж зохион байгуулдаг олимпын спортын төвийн бизнесийн бүтцийг сайжруулахын тулд, Ляньхэли, олимпын спортын AT төв зэрэг арилжааны байгууламжуудыг нэвтрүүлснээр жуулчдын хоол хүнс, байр, тээвэр, зугаа цэнгэл, дэлгүүр хэсэх хэрэгцээ бүрэн хангагдсан бөгөөд урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, худалдааг нэгтгэсэн эрч хүчтэй хотын бизнесийн төв аажмаар бүрэлдэж байна.
Хятадын Урлагийн Холбооноос зарим томоохон хэмжээний концерт, хөгжмийн наадмын тасалбарын борлуулалтын талаар хийсэн судалгаагаар, тасалбарт зарцуулсан 1 юань тутамд дунджаар 4.8 юанийн хэрэглээг бий болгодог гэжээ.
Энэ оны эхний хагаст Ханжөү хотод томоохон хэмжээний 52 концерт зохиогдож, бусад бүс нутгаас 850 мянга гаруй хүн Ханжөү хотод очсон ажээ. Эдгээр хүмүүсийг хэрхэн нэн эрчимтэй хэрэглээнд хамруулах нь хүмүүнлэг эдийн засгийн хөгжлийн чиглэл болсон билээ.
Хятадын Аялал жуулчлалын судалгааны төвийн захирал Дай Бинь "Шинэ эриний хүмүүнлэг эдийн засаг нь хүн төвтэй хандлагыг баримталж, иргэдийн амьдралын хэрэгцээг тасралтгүй илүү сайн хангаж, улмаар оюун санааг баяжуулж, аз жаргалыг улам сайн мэдрүүлэхэд анхаардаг гэж үздэг"гэжээ.
Хятадын хэмжээнд эхний гурван улиралд дотоодын жуулчдын тоо 4.998 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18 хувь өссөн байна. Соёлын болон холбогдох салбарын тогтоосон хэмжээнээс давж, үйл ажиллагааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувь өссөн. Соёлын шинэ бизнесийн загваруудын илүү тод шинж чанартай 16 дэд салбарын үйл ажиллагааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувь нэмэгдсэн байна.
Инновациар өсөлтийн эрч хүчийг нэмэгдүүлжээ
Шанхайн Ле Гао Лэ Юань парк нээгдсэнээс хойш ердөө дөрөвхөн сарын хугацаанд давхардсан тоогоор сая гаруй жуулчид хүлээн авч, үүгээрээ дэлхийн рекордын амжилт тогтоосон.
Эдгээр гайхалтай тоон үзүүлэлтүүд нь паркийн баялаг агуулга, арга хэмжээний зохицуулалтаас шалтгаалсан. Энэхүү парк нь найман сэдэвчилсэн бүс, арван гурван гол сэдэвт блокуудын цэг, мөн 75 гаруй интерактив тоглоом, шоу, үзвэр үйлчилгээний газар зохицуулсан. Лего IP дээр суурилсан бүтээлч дизайн, сонирхолтой түүх өгүүлэмж, өндөр интерактив жуулчдын туршлага зэргээрээ уг парк нь залуучууд болон гэр бүлүүдийн дунд алдартай болсон байна.

09-р сарын 12-нд авсан Шанхайн Ле Гао Лэ Юань амралтын газрын зураг. Зургийг: ВАН ШЯН
Өнгөрсөн жилийг эргэн харахад, улам олон тооны бүтээлч санаа болон бизнесийн загварууд хүмүүсийн таашаалыг хүлээсэн байдаг. Жишээлбэл, Гүйжөү мужийн Хуажян хавцлын гүүр нь урт болон өргөнөөрөө дэлхийд тэргүүлсэн бөгөөд усан хөшигний гэрлийн шоу байдаг. Аньхүй мужийн Люйчы гудамжны үзэсгэлэнт газрын "Люйчы гудамжны метаверс" дижитал үзэсгэлэнгийн танхим нь цаг хугацаа, орон зайг даван туулж, эртний түүхийг зочдод зориулсан бодит бөгөөд ойлгомжтой орон зай болгон хувиргажээ. Чэндү хотны Зүүн дүүрэгт байрлах "Улаан асрын зүүд" сэдэвт дижитал урлагийн үзэсгэлэн нь Хятадын хиймэл оюун ухааны шинэ загварыг уламжлалт утга урлагтай уялдуулан хөгжүүлсэн байдаг.
- Өнөөдөр болоход залуучуудыг татах зүйл нь зөвхөн уламжлалт байгалийн болон түүх соёлын дурсгалт барилга байгууламж төдий биш харин өвөрмөц байдал, олон янз байдлыг онцолсон соёл, амралт чөлөөт цагаа хэрэн өнгөрүүлэх явдал болжээ. Технологи нь уламжлалт аялал жуулчлалын нөөцийг сэргээгээд зогсохгүй соёлын туршлагын цоо шинэ орон зай, аялал жуулчлалын хэрэглээний шинэ хувилбаруудыг бий болгосон гэж Дай Бинь танилцуулсан байлаа.
Дижитал хэрэгслийг ашиглан уран сайхныг илэрхийлэх хэв маягийг шинэчлэх, соёлын байгууламж, жуулчдын үйлчилгээний газруудыг бүрэн ашиглах замаар, дижитал соёлын туршлагын хувилбаруудыг бий болгох буюу олон нийтийн дижитал соёлын нөөцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх мэт шинэ бизнесийн хэлбэр, шинэ нөхцөл байдал, шинэ загваруудын цаана инновац нь соёлын аялал жуулчлалын салбарт чухал хөдөлгөгч хүч болж байна.
Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжил өндөр түвшинд хүрэхийн хэрээр соёл нь эдийн засаг, нийгмийн бүхий л салбартай гүнзгий уялдаатай болж, нийгмийн соёл иргэншлийг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг практик бүрэн харуулсан.
Соёл, аялал жуулчлалын яамны ажилтан эдийн засаг нийгмийн хөгжлийг соёлоор хүчирхэгжүүлэх зарчмыг баримталж, соёлын үнэ цэнийг судалж, соёлын эдийн засгийг бэхжүүлэн, бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварыг хөгжүүлж, өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож, үндэсний эдийн засаг, нийгмийн чансаатай хөгжилд соёлын эрч хүчийг оруулах шаардлагатай гэв.
Шинэ онд соёлын эрч хүч улам бүр бэхжиж, хүмүүсийн амьдралыг гэрэлтүүлэх нь лавтай юм.
