Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн хамгийн том нэгдсэн шалгалт бол их дээд сургуульд элсэх шалгалт юм. Хонконг, Аомэнь, Тайванийг тооцохгүйгээр Дундад улсын бусад муж хотуудын боловсролын газраас дээрх шалгалтыг зохион байгуулна. Уг элсэлтийн шалгалтыг 1952 оноос авч эхэлсэн түүхтэй. Шалгалт өгөх гол хичээл нь хэл бичиг, тоо , гадаад хэл болно. Үүнээс гадна нийгмийн шинжлэх ухааны хичээлээс түүх, улс төр, газар зүй, байгалийн шинжлэх ухааны хичээлээс физик, хими, түмэн бодис зэргээр нэмэлт шалгалт өгнө. Шалгалт нь жил болгоны 6 сарын 7,8 -нд болох бөгөөд зарим муж хотод гурван хоног үргэлжилдэг байна.
Энэ оны их дээд сургуулиудын элсэлтийн шалгалт нь 2015 оны 6 сарын 7,8-ны өдрүүдэд болно. Шалгалт өгөх хичээлийн хуваарь нь өөр болохоор зарим аймаг хотын шалгалтын хугацаа нь нэг хоногоор сунгаж 6 сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Боловсролын яамнаас нэгд, аймаг хотуудын боловсролын газар холбогдох байгууллага нэгжтэй хамтран элсэгчдийн аюулгүй байдал, хоол хүнс ба эрүүл мэнд зэрэг ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Хоёрд, хөгжлийн бэрхшээлтэй элсэгчдэд орчны аюулгүй, таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гуравт, гэнэтийн хэрэг зөрчил, осол аваар гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж шаардсан байна. Түүнчлэн, шалгалтын хугацаанд байгалийн гамшиг, өвчин дэлгэрэх зэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй гэж онцлов. Газар хөдөлсөн болон үерийн аюултай бүс нутагт нарийн бодитой ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэх чиг үүргийг Боловсролын яамнаас өглөө.
Шалгалт өгөгсөд “Шалгалтын дүрэм тогтоол”-ын дагуу сайтар нягталж, шалгалтаас өмнөх бэлтгэл ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Үүнд, сурагчид шалгах цаг ба зам харилцааны түгжрэл гэх мэт үүсч болзошгүй эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Шалгах цаг, газар орон, шалгах хичээл, тухайн газрын онцлог байдал зэрэгт анхаарах хэрэгтэй. Шалгалт өгөхөөр очихдоо иргэний үнэмлэх зэрэг шаардлагатай материалыг бэлдэх хэрэгтэй гэдгийг Боловсролын яамнаас сануулсан байна.
