solongonews
Спортын Х наадмын онцлох
2015-08-10 11:35
Спортын Х наадам нь юугаараа онцлох вэ?

Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам нь Өвөр Монголын Ордос хотноо эхлээд байна. Тэгвэл энэ удаагийн спортын наадам нь юугаараа онцлог вэ?

Нэг. “Ер бусын үндэстний хэв намба” дууладгах уу?

“Гарьд-галбинга” хамтлагийн дуучин Үүлэнхуар нь спортын Х наадмын нүүр царайгаар тодорсон бол тэрээр уг хамтлагийн бэлэг тэмдэг болсон “Ер бусын үндэстний хэв намба” дуугаа дуулах болов уу?

Хоёр. Хэн илүү алт авах вэ?

5000 метрийн луут завын тэмцээн нь наадмын салхийг хагалж, спортын Х наадам төлөвлөсөн ёсоороо сайхан болж байна. Тэгвэл энэ наадамд хэн олон алт авах бол?

Гурав. 56 үндэстэн анх удаагаа нэгэн дор цуглав.

Энэ удаагийн спортын наадамд хятад үндэстэн тэмцээнд оролцох эрхтэй болсноос анх удаагаа 56 үндэстэн нэгэн дор бүгд цуглав. Тэгвэл анх удаагаа үндэстний спортын тэмцээнд орж байгаа хятад үндэстний ахан дүүс хэр олон алт авах бол?

Дөрөв. Бамбар яаж асаах вэ?

Наадмын хөтөлбөрүүдийн ерөнхий найруулагч Жан Дүншинь хэлэхдээ бамбар асаах ёслол бол нээлтийн ёслолын хамгийн онцлох үйл явдал юм гэлээ.

Тав. Шинэ арга хэмжээ болох үндэстний аэробик.

Үндэстний аэробик нь анх удаагаа үндэстний спортын наадамд орлоо. 3 минут 30 секундийн “Манай хамтын гэр орон” хэмээх хөгжим дээр хийх үндэстний аэробик нь Монгол, Уйгар, Түжиа, Төвд зэрэг 20 гаруй үндэстний бүжгийн элементүүдийг оруулсан маш бүтээлч аэробик болно.

Зургаа. Морин спортын алтны эзэн хэн бэ?

Морин спорт нь 1986 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын III наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт орсон юм. Тэгвэл “морины нуруун дээрх үндэстэн” хэмээн алдаршсан Монгол үндэстэн нь нутагтаа болж байгаа энэ удаагийн наадамд алт авах болов уу? 

Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл