
Гар үйлдвэрийн “Vacheron Constantin” компани зуны гоёлд зориулсан эмэгтэй бугуйн цагны “Métiers d’Art Florilège” гэх хоёр дахь цуглуулгаа танилцуулав. Тэд эртний ургамлын атласыг ашиглан, ургамлын зураг чимэглэл бүхий сэдвээр шинэ загварын цагныхаа нүүрэн хэсгийг чиглэжээ. Очир алмаз суулгасан хүрээн дотор гильош, клуазон паалангийн аргаар хадаасан цэцэг, сарнай, ренеальмийн цэцэгсийн баялаг өнгө алаглажээ. Гоёл чимэглэлийн энэ гайхамшигтай цуглуулга нь “Vacheron Constantin” компани паалангийн бичил урлагийг төгс эзэмшсэнийг дахин харуулав. Тэд загвар бүрээс ердөө 20 ширхгийг үйлдвэрлэжээ.
Шинэ загварын цаг нь гараар түлхүүрддэг, механик цаг бөгөөд 127 эд анги, 27 чулуунаас бүрджээ. Хамгийн гайхамшигтай нь цагны эх биеийг цагаан алтаар хийсэн байна. Очир алмазаар тодруулсан эх биеийн хүйтэн гялбаа зураачдын зурсан цэцгийн дулаан өнгөтэй төгс зохицсон гэмээр.
Дизайнеруудын онгодыг дуудсан “The Temple of Flora” эртний ургамлын атласын зохиогч, доктор Роберт Жон Торнтон түүний атласаас санаа авч бүтээсэн “Métiers d’Art Florilège” цуглуулгад сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, шинэ загварын цагийг ихэд сайшаажээ.
