Баяннуурын Мунь уулын хадны зургийн үзэсгэлэн 01-р сарын 07-ны өдөр Бээжин хот дахь Хятадын Үндэсний Урлагийн Музейд нээгдлээ.
Үзэсгэлэнд тосон будгийн зураг, Хятадын уламжлалт зураг, хадны зургийн хуулбар зэрэг төрөл бүрийн ангилалд багтсан 100 гаруй бүтээл дэлгэгдэж байна.
Мунь уулын хадны зургууд нь тархалтаараа төвлөрсөн, тоогоороо олон, олон талын сэдвийг хамарснаараа онцлогтой. Нарийн урласан, олон үндэстний оролцоотой учир дэлхийн ховор хадны зургийн хэсэг юм. Мунь уулын хадны зургууд нь гүн гүнзгий соёлын ач холбогдол, тансаг урлагтай бөгөөд дэлхийн хадны зургийн урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг, эрдэм шинжилгээний үнэ цэнтэй. Мунь уулын хадны зураг нь 2006 онд Хятадын Төрийн Зөвлөлийн нийтэлсэн зургаа дахь бүлэг үндэсний гол соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалттай нэгжээр тодорхойлогджээ. 2012 онд "Хятадын дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалт"-д орсон байна.
Мунь уулын хадны зургууд голчлон Баяннуур хотод төвлөрч одоогоор 50,000 гаруй зураг нээгдэж, хос сахиус болон барын зургууд нь төлөөллийн бүтээлүүд юм.


