solongonews
Өвөр Монголын хүүхдийн арван дуу улсын зэрэглэлийн шагнал хүртэв
2015-06-25 09:54
Энэхүү үйл ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулж, 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

6 дугаар сарын 23-ны үдэш Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтэс, Оюуны боловсролын бүтээн байгуулалтын газар, Сурган хүмүүжлийн тэнхим, Эмэгтэйчүүдийн холбоо, Эвлэлийн хороо зэрэг байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Хүүхдийн дууны шагнал гардуулах телевиз үдэшлэг” Хөххотод болов. Энэхүү үйл ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулж, 10 дахь жилийн нүүрийг үзэж байгаа юм. Арван жилийн хугацаанд ёс суртахуунтай хүн болъё, миний Дундадын зүүд, уран уншлага, хүүхдийн дууны уралдаан тэмцээн, улсын тугд ёслох зэрэг олон үйл ажиллагааг өрнүүлж, 50 мянган хүн оролцож, 30 мянга гаруй хүүхдийн дууны бүтээлээс 400 гаруй бүтээл нь Өөртөө Засах Орны хүүхдийн дууны шагнал хүртэв. Үүнээс гадна хөдөө тосгоны Хүүхдийн ордон болон Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн төв байгуулж, ёс суртахууны хичээл, сургуулийн хүрээний ойролцоо байгаа хүрээлэн буй орчин тойрныг цэвэрлэх үйл ажиллагааг өрнүүлжээ.

Өвөр Монголын хүүхдүүдийн бүтээсэн “Хөл бөмбөг”, “Ууланд авирах”, “Дундадын зүүд”, “Миний хүсэл”, “Дэлхий ээж”, “Том болоод дизайнер болно” зэрэг 10 дуунд улсын зэрэглэлийн шагналыг гардуулсан байна.

 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл