solongonews
Төв Азийн сайн чанарын чихэр өвс Шиньжяны импортын хөгжлийг ахиулж байна
2015-06-24 16:17
Чихэр өвсийг эм, хүнс, гоо сайхан, тамхины бүтээгдэхүүнд ихээр хэрэглэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ дэлхийн хэмжээнд тэлэн өргөжсөөр байна.

Он гарсаар Төв Азийн сайн чанарын чихэр өвс нь Шиньжян боомтын импортын шинээр хөгжиж буй бараа бүтээгдэхүүн болж байна. Хилээр орж ирсэн 5 сая гаруй ам.долларын үнэ бүхий 4000 тонн чихэр өвсийг улсын дотоодын эмийн аж ахуйн нэгжүүд Шиньжяны Хоргос боомт хүрч худалдаан авч байна.

Шиньжяны Хоргос боомтын хилийн шалган өнгөрүүлэх хорио цээрийн газрын мэдээлснээр, Энэ оны эхний 5 сард уг боомтоор нийт 5 сая 200 мянга гаруй ам.долларын үнэ бүхий 4043 тонн чихэр өвсийг импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг дахин нэмэгджээ. Өнгөрсөн онд уг боомтоор 28 сая орчим ам.долларын үнэ бүхий 22 мянга гаруй тонн чихэр өвс импортолсон байна.

Төв Азийн орнуудын чихэр өвс нь чанар сайтайгаараа, улсын дотоодын эмийн компаниудын талархлыг хүлээж байдаг. Чихэр өвсийг эм, хүнс, гоо сайхан, тамхины бүтээгдэхүүнд ихээр хэрэглэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ дэлхийн хэмжээнд тэлэн өргөжсөөр байна. Дундад улсын чихэр өвсний нөөц элбэг хэдий ч зах зээлийн эрэлт хэрэгцээ хэт их болохоор импортоор оруулах чихэр өвсний тоо хэмжээ, үнэ өртөг нэмэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл