8 дугаар сарын 5-ны өдөр Хөлөнбуйр хотын Намын хороон нарийн бичгийн дарга, улс төр, хууль эрх зүйн хорооны нарийн бичгийн дарга Жао Лихуа интернет сайтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Хөлөнбуйр хотын эдийн засаг, соёл аялал жуулчлал болон хотын хөгжлийг холын зочиндоо танилцуулж, Хөлөнбуйр хотын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд маш их ач холбогдолтой гэж Жао Лихуа онцлов.
Мөн өдрийн үдээс хойш төлөөлөгчид дэлхийн фашизмын эсрэг дайны Хайлар хот дахь дурсгалын газраар очиж, дайнд алтан амиа алдсан баатруудыг дурсав. Мөн Хөлөнбуйр хотын үндэстний музейгээр зочилж, Хөлөнбуйр хотын түүх болон үндэстний соёлтой танилцсан байна.

Төлөөлөгчдийн багийнхан Хөлөнбуйр хотод байх хугацаанд Манжуур хот дахь хувьсгалын үеийн холбоо барих нууц транзитын музей, ДКН-ын Ⅵ хуралдааны газрын музей, Зөвлөлтийн улаан армийн баатруудын парк зэрэг газраар аялах юм.
