solongonews
Үшүгийн тэмцээнд Өвөр Монгол баг алт авлаа
2015-08-11 09:15
Үшүгийн тэмцээний эмэгтэйн C төрлийн тэмцээн өчигдөр Эзэн Хороо хошуунд болов.

8 дугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын Үшүгийн тэмцээний эмэгтэйн C төрлийн зэвсгээр үзэх тэмцээн, эрэгтэйн A төрлийн нударган тэмцээн болон эрэгтэйн B төрлийн зэвсгээр үзэх тэмцээн Эзэн Хороо хошууны биеийн тамирын төвд болж өнгөрлөө.

Эмэгтэйн C төрлийн зэвсгээр үзэх тэмцээнд Өвөр Монгол багийн Жио Жябо тэргүүлж, эрэгтэйн A төрлийн нударган тэмцээнд Шаньши багийн Ү Я-нань, эрэгтэйн B төрлийн зэвсгээр үзэх тэмцээнд Юүньнань багийн Чэнь Ши тус тус тэргүүлэв. 

Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл