solongonews
Бүх Хятадын спортын 15-р наадмын медалийг танилцуулах ёслол Гуанжөү хотод боллоо
2025-06-11 11:32
Бүх Хятадын спортын 15-р наадмын медалийг танилцуулах ёслол Гуанжөү хотод боллоо

Бүх Хятадын спортын 15-р наадмын медалийг танилцуулах ёслол 06-р сарын 10-нд Гуандүн мужийн Гуанжөү хотод болжээ. Тус ээлжийн наадмын медальд “Хамтдаа урагшлах” гэсэн нэр өгч, Гуандүн Хонгконг Макаогийн их булангийн бүс сэтгэл нэгтэй урагшилж, хамтдаа ирээдүй зүг алхан орохыг бэлгэдсэн юм.

Тус медалийг зураглан төлөвлөхдөө Хятадын төрийн цэцэг хэмээгдсэн мандарваа цэцгийг сийлбэрлэж, Гуандүн, Хонгконг, Макаогийн их булангийн бүс эх орны хүчтэй дэмжлэг дор цэцэглэн хөгжиж буйг дүрслэн харуулсан байна.

Бүх Хятадын спортын 15-р наадам 2025 оны 11-р сарын 09-нөөс 21-ний өдрүүдэд Гуандүн, Хонгконг Макаод зохиогдох болно. Энэхүү наадмын нээлтийг Гуанжөү хот зохион байгуулах бол хаалтыг Шэньжэнь хот зохион байгуулах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл