
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанд 02-р сарйн 11-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны дэд сайд Шэн Чиупин 2025 онд Хятадын хэрэглээ нь "Бараа бүтээгдэхүүний хэрэглээ өргөжиж, сайжирсан, үйлчилгээний хэрэглээ сайжирч, хүмүүст ашиг тустай, хэрэглээний төрөлжилт улам бүр нэмэгдэх" гэсэн онцлог шинж чанаруудыг харуулж байна гэж мэдэгдлээ. Энэхүү Хятад орны хэрэглээний шинэ дүр төрхийг дараах багц мэдээллээс ойлгож болно.

50 их наяд юаниас даваа- Хятадын Хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт 2025 онд анх удаа 50 их наяд юаниас давж, эцсийн хэрэглээний зардал эдийн засгийн өсөлтөд 52 хувиар хувь нэмэр оруулсан нь өмнөх оноос 5 хувиар өссөн үзүүлэлт юм.
34.4 сая автомашины- Хятад улс 2025 онд автомашины борлуулалт 34.4 сая нэгжид хүрч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, холбооны хэрэгслийн борлуулалт хоёулаа нэг их наяд юаниас давав.
5.5 хувийн өсөлт- Хятад улс Үйлчилгээний хэрэглээний "1+N" бодлогын системийг сайжруулж, үйлчилгээний хэрэглээг сайжруулан, ард түмэнд ашиг тусаа өгөх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хэрэглээний шинэ хэлбэр, загвар, хувилбарын туршилтын хөтөлбөрүүдийг эхлүүлснээр үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт 5.5 хувиар өссөн байна.
60 гаруй арга хэмжээ-"Хятадаас худалдаж авах", "Хятад руу экспортлох" брэндүүдийг бий болгож, дээд зэргийн хэрэглээний сар, олон улсын хэрэглээний улирал зэрэг 60 гаруй арга хэмжээ зохион байгуулсан байна. Олон улсын хэрэглээний орчныг бүрдүүлэх туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, жуулчдад татварын буцаан олголтын бодлогыг оновчтой болгосон.
366 сая хүн-Хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны хөтөлбөрийг бэхжүүлж, холбогдох барааны борлуулалт 2025 онд 2.61 их наяд юаньд хүрч, 366 сая хүнд ашиг тусаа өгсөн. Олон тооны ногоон, ухаалаг бүтээгдэхүүн өрхүүдэд нэвтэрсэн байна.
95.9 хувийн өсөлт - Өнгөрсөн жил татвараас буцаан олгосон барааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 95.9 хувиар өссөн бөгөөд "Хоосон чемодантай Хятад руу явах" нь шинэ чиг хандлага болжээ.

