solongonews
Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх 5 хоол
2015-05-21 15:45
Хоолны газруудад хийж байгаа шарсан загасыг эхлээд тосонд шарж, дараа нь гал дээр шарж болгосон байдаг.

                 

Шарсан загас

Хоолны газруудад хийж байгаа шарсан загасыг эхлээд тосонд шарж, дараа нь гал дээр шарж болгосон байдаг. Харин тосонд шарсан загас нь хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй. Хүнсэндээ тосонд шарсан загасыг ихээр хэрэглэвэл зүрх судасны эрүүл мэндэд сайнгүйн дээр биеийн эрүүл мэндэд аюултай болохыг судалгаагаар тогтоосон байна.

Зөв хэрэглэх арга: Загасаа мөнгөн цаасаар боогоод зууханд хийж шарах, эсвэл шууд шөл хийж болгоод идвэл шим тэжээл нь биед хүрдэг байна.

Төмс, хаш болон чинжүүтэй хуурга

Төмс, хаш, чинжүүг тосонд шарж дараа нь хуурахад зөөлөн, бас сайхан амттай болдог. Харин төмс, хаш, чинжүүнд кали агуулагдаж байдаг тул ширүүн гал дээр шарсны дараа их хэмжээний кали нь устаж, мөн хашинд агуулагддаг биеийн липид бууруулах витамин В-г устгадаг. Хаш нь тосыг хөвөн мэт их хэмжээгээр шингээж хүний биеийн эрүүл мэндэд ашиггүй болгодог байна.

Зөв хэрэглэх арга: Төмс, хаш, чинжүүг тосонд шаралгүй, харин бага зэрэг  тос, давс, цуу, сармистай хамт хуурвал липид бууруулахын дээр биеийг шим тэжээлээр хангадаг.

Давсалсан өндөгний шар ба шар пампкин хуурга

Энэ хоолыг хийхдээ эхлээд давсалсан өндөгний шарыг тосонд нэг минут шарахад сая өндөгний шар нь зөөлөн, амттай болдог. Харин тосонд шарсны дараа өндөгний шарын витамин нь ихээр устаж, холестерины исэлдэлт амархан явагддаг байна. Холестерины исэлдэлт нь хүний биед тун хортой. Үүнээс гадна шар пампкинийг ширүүн гал дээр тосонд шарахад гадна талдаа хэврэг, дотор талдаа зөөлөн болдог. Тэгэхээр ийм хүчтэй галаар шарах нь шар пампкинд агуулагдах каротин зэрэг шим тэжээлийг устгадаг байна.

Зөв хэрэглэх арга: Давсалсан өндөгний шарыг нунтаглан аяганд хийгээд дараа нь сонгино, цагаан гаа, ус болон шар архи нэмнэ. Ингээд 10 минут жигнэсний дараа шар пампкин жигнэсэн шүүсэндээ дүрж идэх нь зохистой.

 

Ногоон шошийн хуурга

Энэ хуурга бол Сычуань хоолны нэгэн төрөл. Сөрөг тал нь хуурах үед тосыг хэтэрхий ихээр хэрэглэж, хүчтэй галаар хуурдаг учраас витамин В, С нь устаж, ямар ч шим тэжээлгүй болдог байна. Мөн ногоон шошийг ширүүн гал дээр тосонд шарах үед шошийн хальс нь түрүүлж болдог ба доторх нь түүхийгээрээ байдаг учраас хоолны хордлого үүсгэх магадлалтай байдаг байна.

Зөв хэрэглэх арга: Ногоон шошийг шарах шүүгээнд 1-1.5 минут халааж, дараа нь тогоондоо бага зэрэг тос хийгээд халаасан ногоон шош болон сонгино, цагаан гаа, мах зэргээ хийж хуурахад тослог багатайн дээр шим тэжээлтэй байдаг.

Халуун ногоо, төмстэй хуурга

Энэхүү ногоог хуурах үед төмсөө хэрчиж усанд угаахад цардуул нь устдаг. Дээр нь 200 ° C -ийн халуун тосонд хийж хуурахад витамин С, кали, магни зэрэг шим тэжээл нь устдаг байна.

Зөв хэрэглэх арга: Тос давс хийлгүйгээр төмсөө шууд жигнэж хүнсэндээ хэрэглэвэл шим тэжээл нь өндөр ба, цусны даралтад мөн сайнаар нөлөөлдөг байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл