solongonews
Хятадын цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өсөв
2025-07-03 09:33
Хятадын цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өсөв.

Энэ оны эхний таван сард, жилийн орлого нь 20 сая юаниас давсан цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1 хувиар өсөж, мөн үетэй харьцуулахад аж үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбараас 4.8 болон 1.6 нэгжээр тус тус өссөн байна. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувь өссөн байна.

Энэ оны эхний таван сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээш цахим мэдээллийн аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны орлого 6.49 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар өссөн бол, цэвэр ашгийн хэмжээ 216.2 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9 хувиар өссөн байна. Үйл ажиллагааны орлогын ашгийн хэмжээ 3.33 хувь болж, эхний 4 сартай харьцуулахад 0.2 пунктээр өссөн байна. 5-р сард жилийн орлого нь 20 сая юаниас дээш цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлого 1.37 их наяд юань буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувь өссөн байна.

 

 

Зохиогч: ГҮӨ ЧЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл