solongonews
Интернет бага хурал нээгдэв
2015-07-22 10:35
Интернетийн хөгжлийн төлөвлөгөөний тухай хамтдаа зөвшилцөхийн зэрэгцээ интернет хэрхэн шинийг эрэлхийлэх, үйлдвэрлэлийн шинэчлэл болон эдийн засгийн хөгжил зэрэг талаар саналаа солилцоно.

3 өдрийн хугацаатай үргэлжлэх 2015 Дундад улсын Интернетийн бага хурал өчигдөр Бээжин хотод нээлтээ хийжээ. Тус хурал нь “Үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, харилцан хуваалцах – интернетийн эдийн засгийн байдлыг бий болгох, дараагийн 5 жилээ төлөвлөх” уриан дор болж, Cloud computing, онлайн сайт, онлайн эм эмнэлгийн аюулгүй байдал, онлайн сургалт, онлайн банк санхүү зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болно.

Мөн хурлын үеэр нийт судлаач, төлөөлөгчдөөс интернетийн хөгжлийн төлөвлөгөөний тухай хамтдаа зөвшилцөхийн зэрэгцээ интернет хэрхэн шинийг эрэлхийлэх, үйлдвэрлэлийн шинэчлэл болон эдийн засгийн хөгжил зэрэг талаар саналаа солилцоно.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл