solongonews
Галын тахилгын ерөөл
2015-08-31 13:08
Эзэн Чингисийн цахисан

Эш хатны үлээсэн

Эзэн Чингисийн цахисан

Эш хатны үлээсэн          

               Шар гялгана амьт шар тосон идэшт

Шар түрүү хонин тахилгат

Галынхаа эхдээ              

Өөх тосныг өргөмүү.        

Галын тахилгын зураг

 

Шил сайт хөвгүүнтэй болго оо

Шивэрхэл сайт бэртэй болго оо

    Шулуун сайхан охинтой болго оо.

   Хайр чулуун эхт хад төмөр эцэгт

Хайлсан модон амьт               

Халамжит галын эх минь          

                         Хайрлах таван хошуу малыг хайрлан өршөөмүү.

Сүмбэр уул мэт эвдэрэшгүй     

Сүүн далай мэт ширгэшгүй       

Хэзээ үүрд барагдашгүй          

         Хэмжээлэшгүй хишиг хутгийг гуйнам.

Зогдор ихт буурын                    

Тугаллага ихт бухын                

Дэл ихт азаргын                     

Дэлэн ихт гүү үнээний               

Хишиг хутгийг гуйнам                

 Хурмаст тэнгэрт гарваас               

  Хотол сайхныг мэдүүл                   

Хорвоод буцан ирвээс                 

Хутаг буяныг өршөө !                  

 

Найруулагч: BYN
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл